АНУ-ын Ютагийн их сургуулийн эрдэмтэд кофеины бодисын солилцоонд оролцдог 1-метилксантин /1-MX/ бодисын ашигтай шинж чанарыг илрүүлжээ.
Эл бага судлагдсан бодис нь туршилтын бүх насны хулганын ой тогтоолтыг сайжруулаад зогсохгүй тархийг хөгшрөлтийн өөрчлөлтөөс хамгаалдаг мэдрэлийн дамжуулагч эсийн түвшнийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. 1-MX бодис нь кофеины бодисын солилцоонд оролцдог дайвар бүтээгдэхүүн төдийгүй мэдрэлийн эсийг идэвхтэй хамгаалах үйлчилгээтэй идэвхтэй бие даасан нэгдэл болохыг анх удаа тогтоосон гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )