УИХ-ын хаврын чуулган энэ сарын 17-нд НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-нд буюу ирэх даваа гарагт нээхээр товложээ.

Хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээхээр хуульд заасан байдаг ч амралтын өдөр таарч байгаа тул даваа гараг руу шилжүүлсэн байна. 

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд.

1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

2."Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

4."Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

5."Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

6."Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top