Санамсаргүй бөмбөг дэлбэлсэн цэргийн командлагч УУЧЛАЛТ хүсэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 10

 

Өмнөд Солонгост өнгөрсөн долоо хоногт Почён хотод бөмбөг дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан тус улсын Агаарын цэргийн хүчний дээд командлагч олон нийтээс уулчлалт хүссэн байна. 

KF-16 загварын хоёр сөнөөгч онгоц өнгөрсөн пүрэв гарагт Сөүлээс хойд зүгт 40 км-ийн зайд орших Почён дахь сургуулилтын талбайгаас гадуур хэсэгт MK-82 маркийн найман бөмбөг хаяж, нийт 29 хүн, түүний дотор 15 энгийн иргэн бэртэж, гэмтсэн. 

Тэрээр уулчлалт гуйх үедээ "Хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ёстой Агаарын цэргийн хүчин ард түмэнд хохирол учруулсан. Энэ бүхэн хэзээ ч болох ёсгүй, цаашид дахин давтагдах ёсгүй осол болсон. Цаашид ийм осол гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах болно. Уг осолд өртсөн оршин суугчдыг өдөр тутмын амьдралдаа эргэн ороход нь туслахын тулд бүхий л чадлаараа хичээж, эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна нөхөн олговор олгох болно" гэжээ. 

Онгоцны нисгэгчдийн нэг нь хөөрөхөөсөө өмнө зорилтот координатыг буруу оруулсан тул ийнхүү санамсаргүй байдлаар бөмбөгдөлт болсон гэх таамаглал бий. Ослын шалтгааныг бүрэн тогтоох хүртэл цэргийн ангийн бүх галын бэлтгэлийг зогсоосон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top