Хүүгийнхээ хагалгаанд зарцуулах 24 сая воноо санамсаргүйгээр хаяжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 08

 

Өмнөд Солонгост хүүгийнхээ хагалгаанд зарцуулах ёстой байсан 24 сая воноо санамсаргүйгээр хаясан ээжид туслахаар цэвэрлэх байгууллагын ажилчид 24 тонн хог ангилан ялгасан явдал гарчээ. 

Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-ны өдөр Сэжон хотын цэвэрлэх байгууллагын ажилчид 24 тонн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгаж, ангилан ялгах их ажилдаа оржээ. Тус хотын хог хаягдлыг дахин боловсруулах хэлтэст цөхрөнгөө барсан 60 гаруй насны ээж холбогдон хүүгийнхээ эмчилгээний төлбөрт зарцуулах ёстой байсан 24 сая воноо санамсаргүйгээр хаясан болохоо учирласан байна. Албаныхан тэр даруй хог хаягдал устгах ажлаа нэн даруй зогсоож, хогон овоог ухаж эхэлсэн байна.

Хайлт эхэлснээс хойш найман цагийн дараа ажилчид хогийн уутнаас 50 мянга ба 10 мянган вонын мөнгөн дэвсгэртүүдээс бүрдсэн 18,2 сая воныг гарган авч чаджээ. 

Мөнгөө санамсаргүйгээр хаясан эмэгтэй энэ тухай мэдээллийг цахим орчинд байршуулснаар уг үйл явдал олны анхаарлыг ихээр татсан байна. Тэрээр "Асар том хогон овоог хараад би бууж өгсөн ч ажилтнууд хог нэг бүхийг анхааралтай шалган, мөнгөн дэвсгэртүүдийг олсон. Үүнд маш их талархаж, тэднийг гаргаж буй хичээл зүтгэлийг хараад нулимс дуслуулсан. Ямар их талархсныг минь юугаар ч зүйрлэшгүй. Тэд ямар нэгэн гавьяа, шагнал хүртээгүй ч тэд надаас бүгдийг нь олж чадаагүйдээ уучлалт хүссэн. Би Сэжон хотын ажилчдад талархснаа илэрхийлмээр байна" хэмээсэн байна. 

Үүний хариуд "Бид танд тусалсандаа баяртай байна. Бид тус болж чадсандаа өөрсдийгөө үнэхээр азтайд тооцож байгаа" хэмээгээд эмэгтэйгээс санаа зовохгүй байхыг хүссэн байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмээ(66.181.185.148) 2025 оны 03 сарын 13

Хүн гээч амьтаны сайхан сэтгэлийн нэг тод илрэл юм даа, буян нь бум болж арвижих болтугай. Хурай, Хурай, Хурай.

1  |  0
zochid(86.111.137.97) 2025 оны 03 сарын 13

yamr saihan uils bee?! Ter ih hogiig uhaj mungiig olj huugiin nk hagalgaand tuslaj chadsan ene mundag ajilchdiig bugdiig ni Solongos ulsiin tur zasag ni « Hunii ami nas abarsan humuus » gej shagnaasai \n\n\n

1  |  0
Иргэн(202.126.89.84) 2025 оны 03 сарын 13

ТАХАР та ”Гахайн нүдэнд гахай л харагддаг” гэдэг үгийг мэдэх үү? Монголчуудын сэтгэлгээ ийм учраас хөгжил яриад ч нэмэргүй.

5  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 13

Нилээд хэсэг нь олдсон бна Монголд бол олдохгүй

9  |  0
тахар(206.248.200.242) 2025 оны 03 сарын 13

24-18,2=5,8 сая вонныг нь Сэжон хотын хог ялгах ажилчид завшжээ.

2  |  15
Top