Өмнөд Солонгосчууд 2024 онд сэтгэл түгшүүрт илүүтэй өртсөн гэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 06

 

Өмнөд Солонгосчууд 2024 онд сэтгэл түгшил, сэтгэл гутралд илүүтэй өртсөн гэх судалгаа гарчээ. Өнгөрсөн жил сэтгэлээр унасан хүмүүсийн тоо ихэссэн бол аз жаргалын тухай ойлголт орлогын түвшнээс хамааралтай байсныг мөн тогтоосон байна. 

Өнгөрсөн оны наймдугаар сараас есдүгээр сарын хооронд 8251 насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчид сэтгэл түгшүүрийг үнэлэх 10 онооноос 4.1 оноо авсан нь өнгөрсөн оны 3.4 гэх үзүүлэлтээс нэмэгдсэн байна. Мөн сэтгэл гутралыг үнэлэх 10 онооноос 3.5 оноо авсан нь өнгөрсөн оны 2.8 гэх онооноос давсан үзүүлэлт аж. Олон нийтийн аз жаргалын талаарх ойлголт дунджаар 6.8 пунктээр үнэлэгдсэн нь өмнөх оноос 0.1 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. 

Мөн сарын орлого нь 1 сая воноос бага орлоготой бүлэг хүмүүсийн аз жаргалын үнэлэмж өмнөх оноос 0.1 нэгжээр буурч 6 болсон бол сарын орлого нь 6 сая болон түүнээс дээш орлоготой иргэдийн үзүүлэлт 6.8-7 болж өссөн байна. 

Улс эх орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, сэтгэл ханамжийн түвшин өмнөх оноос тус бүр 0.7 нэгжээр нэмэгдэж 5.1 болон 5.3 болж өсжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top