42 хоногт 25 кг жин хассан Хятад эмч шуугиан тарив

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

 

БНХАУ-д нэгэн эмч 42 хоногийн дотор 25 кг жин хасаж, интернэт орчинд шуугиан тарьжээ. Үүгээр ч зогсохгүй бодибилдингийн тэмцээнд оролцож шагнал хүртжээ. 

Хятадын Хубэй мужийн Уханийн их сургуулийн дэргэдэх Жуннан эмнэлгийн мэс заслын эмч 31 настай Ву Тианген 2023 онд бэртэл авснаас үүдэн жин нэмжээ. Үүнээс үүдэн элэгний өөхлөлттэй болсон Ву Тианген бодибилдингийн тамирчин Ши Фанд хандан жин хасах зөвлөгөө авсан байна. 

Ши Фан түүнд өдөрт дор хаяж 6 цаг унтах, 2 цаг дасгал хийх хуваарь гаргаж өгчээ. Энэхүү хуваарийн дагуу шаргуу бэлтгэл хийсэн Ву Тианген 42 хоногийн дотор 97.5 кг-аас 73.5 кг болж, нийт 25 кг жин хасаж чаджээ. 

Ву Тианген өдөрт дөрвөн цаг хүртэлх хугацаагаар дасгал хийж өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Тианруй цомын төлөөх бодибилдингийн тэмцээнд оролцож, шагналт байранд шалгарсан байна. 

Ийнхүү богино хугацаанд жингээ хасаж чадсан ч гэсэн тэрээр жингээ хасах хүсэлтэй хүмүүст богино хугацаанд чанга хатуу хоолны дэглэм барьж жин хасахаас илүүтэй урт хугацаанд эрүүлээр турахыг зөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top