БНХАУ Өмнөд Солонгос контентын хоригоо ЦУЦАЛНА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

 

Хятад улс Өмнөд Солонгосын контентийн хоригоо цуцлах гэж байгаа талаараа мэдэгджээ. 

2017 онд АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем болох THAAD-ийг Өмнөд Солонгос улс байршуулсан. Үүний дараа Хятад дахь к-давлагааны хориг хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсын Засгийн газар албан ёсоор уг хоригийг тавиагүй ч тодорхой хэмжээнд хязгаарлалт хийжээ. Хятад руу к-контент нийлүүлэхийн тулд тус улсын эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Зөвшөөрөл хүссэн контентуудад тодорхойгүй шалтгаанаар нэвтрүүлэхийг хориглодог байна. 

Гэсэн ч соёлын солилцооны ач холбогдол өндөр учир ирэх тавдугаар сараас эхлэн соёлын хамтын ажиллагаагаа бүрэн сэргээх хүсэлтэй байгаагаа Хятадын тал илэрхийлжээ. Энэ нь тус улсад жүжиг, кино, тоглоом, к-поп уран бүтээлчдийн тоглолтууд зэргийн хязгаарлалтыг зогсоож магадгүй гэх таамаглалыг төрүүлээд байгаа аж. 

Хятад улс Өмнөд Солонгос контентийг хязгаарласны дараа зөвхөн 2017 онд гэхэд Солонгос улс 22 их наяд вонын алдагдал хүлээжээ. Тус улсаас Өмнөд Солонгос руу чиглэх дипломат бодлого хурдацтай өөрчлөгдөж өнгөрсөн жил Хятад улс 1992 оноос хойш анх удаа Өмнөд Солонгосыг визгүй зорчих орны жагсаалтдаа оруулсан бол Өмнөд Солонгос улс бүлэг жуулчдад түр виз олгох талаар хэлэлцэж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top