"Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 09

2024 оны дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан.

Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой боллоо. Тус сургууль нийслэлийн 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэнэ.

Маргааш буюу энэ сарын 10-ны өдрөөс төрийн өмчит ЕБС статустайгаар хичээлээ эхлүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top