Жо Байден өөртөө өршөөл үзүүлээгүй нь харамсалтай юм гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 23

 

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден төрийн тэргүүний албан тушаалаас буухынхаа өмнө өөртөө өршөөл үзүүлээгүй нь харамсалтай юм гэж Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Тэр олон хүнд өршөөл үзүүлсэн. Харин хамгийн инээдтэй нь ч юм уу хамгийн гунигтай нь тэр өөртөө өршөөл үзүүлээгүйд оршино. Гэхдээ анхааралтай харах юм бол бүх зүйл өөртэй нь холбоотой байгаа юм” гэж тэр хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан эхний бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн талын хүмүүст өршөөл үзүүлэх боломж өөрт нь байсныг Трамп дурдав.

“Надад ингэх боломж байсан ч би хүсээгүй. Та хүмүүст болон өөртөө өршөөл үзүүлэх үү гэж надаас асууж байсан. Би хэнд ч өршөөл үзүүлэхгүй, бид муу ямар ч зүйл хийгээгүй гэж би хариулсан” хэмээн тэр мэдэгджээ.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа засгийн эрхийг өөрөө үргэлжлүүлэн барьсан бол АНУ болон дэлхий нийт олон хямралаас зайлсхийж чадах байсан гэдэгт итгэлтэй байгаагаа Дональд Трамп илэрхийлсэн байна. “Манайд мөнгөний ханшийн уналт гарахгүй байсан, Афагнистан дахь сүйрэл ч тохиолдохгүй байсан, ХАМАС хөдөлгөөн 2023 оны аравдугаар сарын 7-нд Израиль руу довтлохгүй байсан, Украины дайн ч үргэлжлэхгүй байсан” гэж тэр хэлжээ.

Мөрдөн шалгана гэж Трампын заналхийлсэн хэд хэдэн хүнд урьдчилан сэргийлэх байдлаар өршөөл үзүүлсэн тухайгаа Жо Байден нэгдүгээр сарын 20-нд мэдэгдсэн юм. Тэдгээрийн дотор өөрийнх нь ах, дүү нар болон гэр бүлийнх нь хүмүүс багтсан байна. Мөн өнгөрсөн оны арванхоёрдуугаар сард Жо Байден өөрийн хүү Хантер Байденд өршөөл үзүүлсэн билээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв зөв(66.181.187.175) 2025 оны 01 сарын 25

Байдэн шударга биш шийдвэр гаргажээ. Тааруу хүн байна. Хамаатан садан, хүү нь ялт хэрэг хийсэн нь морил гүй гэр бүл байна л даа ичмээр. Түүнийгээ аав нь өршөөгөөд л.

0  |  0
ghost (67.171.160.15) 2025 оны 01 сарын 23

disgusting psyccho trump

0  |  0
Top