Трампын зарлигийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргана гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

АНУ-д төрсөн бол тус улсын иргэн болох эрхийн дагуу иргэншил олгохыг хязгаарлах тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөсөн өдрийнхөө орой гарын үсэг зурсан зарлигийг дахиад дөрвөн муж улсын эрх баригчид эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаснаар шинэ засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэж байгаа муж улсуудын тоо 22 болсон байна.

Өмнө нь Нью-Жерси муж улсын прокурорын газраас мэдээлж байснаар, Америкийн 18 муж улс болон нийслэлийн Колумби тойргийн эрх баригчид Трампын зарлигийг эсэргүүцэн Массачусетс муж улсын шүүхэд гомдол гаргахаар болсон байжээ.

Вашингтон, Орегон, Аризона, Иллинойс муж улсуудын эрх баригчид бас шүүхэд хандахаар болсон бөгөөд уг гомдлыг Вишингтон муж улсын тойргийн шүүх хянан хэлэлцэх ажээ. “Үндсэн хуулийг болон түүний аль нэг заалтыг тойрон гарч, АНУ-д төрсөн бол тус улсын иргэн болох эрхийн дагуу хэнд иргэншил олгох, хэнд олгохгүй байхыг тодорхойлох бүрэн эрх ерөнхийлөгчид байхгүй” гэж шүүхэд гаргаж буй нэхэмжлэлд тэмдэглэсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, уг зарлигийн дагуу хууль бус цагаачдын хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top