Боловсролын сайдын 2024 оны “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаалын хэрэгжилт хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүдэд чиглэл хүргүүлж, долоо хоног бүр шуурхай хуралд танилцуулан, 84 удирдах албан хаагчид мэдээлэл хүргэлээ.
Бүх шатны боловсролын сургалтын байгууллагууд сургуулийн дүрэм, дотоод журамдаа өөрчлөлт оруулж, онцлогтоо тохируулан журмын хэрэгжилтийг хангаж байна.
Ерөнхий боловсролын 624 сургууль өөрсдийн цахим хуудаснаа 12 төрлийн постер, 25 төрлийн рийл болон энэхүү тушаалын талаарх мэдээллийг байршуулжээ.
Урлаг, спортын сургуулиуд манлайлал үзүүлж “Тамхи татдаггүй тамирчин” аяныг өрнүүлсэн байна.
Суралцагчдад электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл, сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулж байна.
Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллав.
СУДАЛГААГААР:
Сэтгэгдэл ( 0 )