ТикТок-д нэвтэрсэн хүн бүрд 5000 ам.долларын ТОРГУУЛЬ ногдуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 20

Дэлхий дахинаа олон сая хэрэглэгчтэй ТикТок аппликейшнийг АНУ-д ашиглахыг хориглосон шийдвэр гараад байгаа билээ. 

Орон нутгийн цагаар бямба гарагийн оройноос эхлэн AppStore болон PlayStore зэрэг аппликейшн татаж авах платформуудаас тус аппликейшн устаж, ашиглах боломжгүй болжээ. Тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп тус аппликейшнийг "аварна" хэмээн амлаад байгаа нь хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна. 

АНУ-ын ТикТок хэрэглэгчдэд өөрийн хаяг руу орж мэдээллээ татаж авах боломж олгожээ. Харин аппликейшнээ устагасан тохиолдолд дахин татаж авах боломжгүй болох аж. 

Хууль тогтоогчид Бээжинд төвтэй ТикТок аппликейшнийг эзэмшдэг ByteDance технологийн компанид иргэдийнхээ мэдээллийг алдах өндөр эрсдэлтэй, энэ нь тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж байсан. Хэрэв уг мэдээллүүд Хятадын засгийн газрын гарт орвол АНУ аюулд орж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. 

Тус улсад ТикТок хэрэглэгч 170 сая орчим хүн байдаг. Аппликейшн татаж авах платформууд ТикТок-ийг хэрэглэгчдэдээ санал болгосон, хэрэглэгчид тус аппликейшнд нэвтэрч орсон тохиолдолд нэг хүнд 5000 ам.доллар хүртэлх торгууль ноогдуулахаар хуульчлаад байгаа бөгөөд хуулийн дагуу арга хэмжээ аваагүй компаниудад их хэмжээний торгуульд унах юм. 

Энэ хэвээр ТикТок АНУ-д хориглогдсон хэвээр байвал ТикТок хэрэглэгчид хаачих вэ? Энэхүү асуудал олон бизнесменүүдийн анхаарлыг татаад байна. ТикТок аппликейшнийг эзэмшдэг ByteDance технологийн компани ТикТок аппликейшнээ худалдах сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн бямба гарагт хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Perplexity AI компани ТикТокийг өөрсдийн компанитай нэгтгэсэн шинэ аппликейшн гаргах саналыг ByteDance-д тавьжээ. Үүнээс гадна  “Shark Tank” нэвтрүүлгийн од Кевин О’Лири тэрбумтан Фрэнк МакКурттай хамтран ByteDance-д 20 тэрбум доллар бэлнээр санал болгосон бол Дональд Трампын үед Сангийн сайд байсан Стивен Мнучин өнгөрсөн жил ТикТокийг худалдан авах санал тавьж байжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 21

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0

S(103.212.119.80) 2025 оны 01 сарын 20

ANUSDI80955877

0  |  0
Зочин(43.242.242.59) 2025 оны 01 сарын 20

Tik Tok-ын дүрвэгчид Хятадын Red Note апп руу нүүгээд ”Хамгийн том оюутан солилцоо” гээд их л хөгжилтэй байна даа

0  |  0
Top