"Алтан охин" М.АНХЦЭЦЭГ ахиад дэлхийг "өргөлөө"

Админ | Zindaa.mn
2024 оны 12 сарын 14

Ц.Энхтүвшин (Таван цагариг)

Хүндийг өргөлтийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд Бахрайны Манама хотноо болж байна.

92 орны 471 туйванч оролцож буй энэ тэмцээнд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.

Эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОУХМ, Дэлхийн цомын болон Оюутны универсиадын мөнгөн медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Ганзоригийн АНУУЖИН оролцож огцомоор 98 кг, түлхэлттэй өргөлтөөр 117 кг, нийлбэрээр 215 кг өргөсөн амжилтаар жингийнхээ 28 тамирчнаас 17 дугаар байр эзлэв.

Эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Отгончимэгийн ТӨГС-ЭРДЭНЭ оролцож, 221 кг-ийн ( 100+121 кг) амжилтаар 21 тамирчнаас наймдугаар байрт шалгарлаа.

Харин өчигдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга (Анхаагийн бүх амжилтыг дурьдвал маш урт жагсаалт гарах тул зөвхөн хамгийн томыг дурьдав) ,"Токио-2020" олимпийн шагналт дөрөвдүгээр байр эзэлж, Монголын хүндийг өргөлтийн түүхэнд маш олон анхагч амжилтыг бичсэн, ард олондоо "Алтан охин" хэмээн нэрлэгдсэн Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ маань 81 кг-ын жинд хүч сорилоо.

Огцом өргөлтөөр Анхаа маань 116 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 137 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт, харин огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртэж, ахин нэг бахархам амжилтыг гаргалаа.

Энэ мөнгөн медаль нь Анхааагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс зүүсэн тав дахь медаль. Аргагүй л ховор амжилт, яалт ч үгүй л "Алтан охин" доо.

Түүний жинд (16 тамирчин) БНХАУ-ын тамирчин, 2023 оны Дэлхийн аварга Ляо ГуйФан 278 кг (123+155), Египетийн тамирчин, Рио-2016 олимпын хүрэл, Парис-2024 олимпын мөнгө, ДАШТ-ий 2 алт, 1 мөнгөн медальт Сара Ахмед 262 кг (113+149), БНАСАУ-ын Ким Кью Рин 261 кг (114+147) амжилтаар алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

"Бахрайн-2024" хүндийг өргөлтийн ДАШТ өнөөдөр өндөрлөх бөгөөд өнөөдрийн байдлаар багийн нийлбэр дүнгээр БНАСАУ 43 (26 алт, 13 мөнгө, 4 хүрэл) медальтай тасархай тэргүүлж, БНХАУ 25 (8+8+9), Казахстан 7 (3+3+1) медальтайгаар эхний гуравт явна.Нийтдээ 28 орны туйванч медаль аваад байна.
 


М.Анхцэцэгийн ДЭЛХИЙН АВАРГЫН АМЖИЛТУУД

М.Анхцэцэг 3 олимп, 8 дэлхийн аваргад оролцжээ.
 

  • 2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  • 2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  • 2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр дүнгээр)
  • 2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)
  • 2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)
     

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.242) 2024 оны 12 сарын 19

Олимп олимпд л амжилт үзүүлэх байсан бид бүгд харсан Анхцэцэгээс илүү мундаг тамирчид энэ дэлхий ертөнцөд байдаг л юм байна лээ шдээ гэхдээ тэд энэ дэлхийн аваргад ирээгүй байхаа тэд маш илүү илүү гэдэг нь олимпд нотолсон шүү дээ ингэж алтан энэ тэр гэж хөөрөгдөх хэрэггүй

0  |  0
S(59.153.112.172) 2024 оны 12 сарын 15

ANUSDI80955877

0  |  0
Баянаа(103.212.119.251) 2024 оны 12 сарын 16

Баяр хүргэе!

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 12 сарын 19

Хүнийг ингэж байгаад хүн биш болгочихоод дараа н хараадаг шүү сэтгүүлч идээ...

2  |  0
зочин(66.181.189.49) 2024 оны 12 сарын 16

одоо хэрэггүй дээ хамгийын их хүсэж хүлээх мөч бол олимп

1  |  1
Зочин(202.126.90.249) 2024 оны 12 сарын 14

Ямар сүржин гарчиг вэ, кк

0  |  0
Top