Өсвөрийн Дэлхийн аварга Т.Ариунзаяа  "Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 08

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд тэмцээнд 47 орны 245 (Эрэгтэй 140, Эмэгтэй 105) тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа Японы бөхийн нэмэлт цагт ялсанаар хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Т.Ариунзаяа /Гүрү дожо/ эхний тойрогт “Залуучуудын Азийн АШТ”-ий хүрэл мeдальт Казакстан улсын Дана Абдироваг, 2 дугаар тойрогт 2024 оны “Абу Дабигийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Зуeва Иринаг тус тус ялснаар Б хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон ба эзэн орны тамирчин Фүчида Мэгүмид торгуулиар ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд 2023 оны “Токиогийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Бразил улсын Жeссика Лимаг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Манай тамирчин хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медальт Япон улсын тамирчин Момо Тамаокиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж Токиогийн "Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 17 настайдаа насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүлээ.
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fun(202.70.33.164) 2024 оны 12 сарын 09

Залуу хүүхдүүдээ одоо тордож гаргах хэрэгтэй, байнга л тэмцээнд яваад амжилт гаргадаггүй архагшсан тамирчид больчих.

0  |  0
S(66.181.178.53) 2024 оны 12 сарын 08

ANUSDI SEXSEER VANXANDI80955877

0  |  0
Эгэл(66.181.182.160) 2024 оны 12 сарын 08

Болж байна,улам хичээгээрэй.Жудо амжилтын үэ нь өнгөрсөн ахмадуудаасаа түргэн холдож,залуучуудаа гаргаж ир. Тэр 60-н Сүхбат, 73-н Азжаргал бил үү тэд хаана байна?73-н Эрдэнэбаярын ур чадвар огт сайжрахгүй , гацчихлаа

0  |  0
Зочин(202.126.90.178) 2024 оны 12 сарын 08

Гайгүй хүүхэд гарч ирж байгаа юм байна, жүдогийн холбооны болхи менежмент, тамын тогоо нь чанаад хаячих байх даа, хэцүү ш дээ

0  |  0
2(103.168.34.58) 2024 оны 12 сарын 08

mundag sport juulchdaasaa hurdan salaarai shine huuhduudee yvuulaa

0  |  0
Зүч(202.126.89.228) 2024 оны 12 сарын 08

Баяр хүргье. Охин минь хичээдэг юм шүү. Бугуйндаа хүч ер нь бяртай юм байна. Улам өсөн дэвжих байлгүй дээ....

0  |  0
Top