Л.Оюун-Эрдэнэ Арабын орнуудад ажлын айлчлал хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүгэлддэг данх(213.55.189.49) 2024 оны 12 сарын 01

Зүгээр ч нэг 3- дагч орны гуйлгачин орон гэдэг ангиллаасаа нэн ядуу гуйлгачин орон ангилалд гулсаж орсон нам нэртэй манан мафийн гуйлгачид 34 жилийн турш ар араасаа цувран хойно хойноосоо хошууран уралдаж дэлхийгээр гуйлгачлан тэнүүчилнэ\nАлуурчин элбэгдохжийн хүний эрх ардчилал гэж улин хуцаж америк барууны орнуудын гуйлгачлал дуусаагүй байхад дараагийн гуйлгачид нь араас нь цуварч байна

1  |  0
Зочин(66.181.176.138) 2024 оны 12 сарын 01

Баян арабууд манай энэ золбинг юу гэж тоох вэ дээ, үрр ашиггүй зугаалга болоод л дуусна

1  |  0
asdf(66.181.189.9) 2024 оны 12 сарын 01

mungu guilagchilhnee

1  |  0
zochin(49.109.130.96) 2024 оны 12 сарын 01

ene said yadaad gadaad gadaad gadagchaa zugtdag boloo be ⁉️ymar ajil chin urgach yavaj bna be ⁉️said aa hiij bgaa ajiliig chin ard tumen bid ogt olj harahgui bna ard tumennii tatvar hair gamtai zarthuulna u

1  |  0
Top