Дугуйт цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад зохион байгуулагдаж байна.
Насанд хүрэгчид болон залуучуудын ангилалд Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчид оролцож байгаа билээ.
Тэмцээний залуучуудын буюу U19 ангилалын эрэгтэйчүүдийн спринт 200 мeтрт А.Хүслэн Дэлхийн аварга боллоо.
Гүйлтийн цанын тэмцээн зуны төрөлд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол улс ийн дугуйт цанын төрлөөр залуучуудын дэлхийн аваргатай болов.
Энэ жил 18 настай Ариунжаргалын Хүслэн "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрлөөр амжилттай уралдсан билээ. Түүний хувьд дугуйн спортоор давхар хичээллэдэг ба дугуйт цанын залуучуудын Дэлхийн аварга боллоо.
Ч.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )