БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
Тус улсын цагдаагийн байгууллага болон Цагаачлалын албаны хүмүүс энэ сарын 11-нд тус шөнийн клубт шалгалт хийн оршин суух эрхгүй 61 хүнийг ийнхүү саатуулан баривчилсан байна. Эдгээр этгээдээс хоёр нь хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг мөн холбогдох албанаас мэдээлжээ.
Энэхүү шөнийн цэнгээний газрын Солонгос эзэн гадаад иргэдийг хууль бусаар ажиллуулдаг гэх мэдээлэл албаны хүмүүст иржээ. Олон нийтийн анхаарлыг татахгүйн тулд клубээ зөвхөн гадаад хүмүүст зориулан захиалгаар ажиллуулж байсан тус Солонгос эзнийг Цагаачлалын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа болон шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт дууссаны дараа баривчилагдсан хүмүүсийг Солонгосоос албадан гаргаж, тус улсад нэвтрэх эрхийг дор хаяж 5 жилээр хориглох төлөвтэй байна.
Тус улсад хууль бусаар амьдрах гадаад иргэдийн тоо тогтмол өсөж, 2023 онд түүхэндээ анх удаа 420 мянгад хүрчээ. 10 жилийн өмнө уг тоо 200 мянга орчим байсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Бүгдийг хөөж гарга шоудаж яваа нөхдүүд бол архичид,хулгайчид,хуулиас зугтсан мөнгөтэй новшнууд бусаддаа гай болсон үхэдлүүд
Гутлаа тослоод зангиагаа засаад хууль дуудсан бол оч очихгүй бол хууль очно.Эба браун.одоо АНУ д баигаа монгол эх орноо тонон дээрэмдэж олсон мөнгөөр АНУ д орон сууц худалдан авч ард түмэндээ салавч гарган сууж баина
Энэ солонгосчууд авилгал хулгаадааа хатуу ял өгдөг болжээж хөгжсөн дөөө иргэд нь шудрага хууль шүүхииг шаарддаг улсл баян орон болж муусайн боолын ажил хиигчдээ хөөж байна уулан олон жилиин өмнө өөрсдөөө гадагш гарч боолын ажил хииидэгл улс баысан түүхэндээээ хэзээ монгол маань хөгжих бол