GLOBAL TIMES | Тайваний нөхцөл байдлыг хэн өөрчилж байна вэ?

2024 оны 05 сарын 14

БНХАУ-ын Global times өдөр тутмын сонинд нийтлэгдсэн "Who is changing the status quo across the Taiwan Straits" нийтлэлийг хүргэж байна.


Бүрэн эрхт улс “Ерөнхийлөгчийн сонгууль”-аар төрийн тэргүүнээ сонгох үйл явдалд баяр хүргэж, “Ардчилсан ялалт”-ыг тэмдэглэж, шинэ төрийн тэргүүний “тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд оролцох нь нийтлэг дэлгэрсэн хүндэтгэлийн үйл ажиллагааны зохицуулалт юм. Хэрэв аль нэг улс бусад улсын аль нэг бүс нутагт төлөөлөгчдийг илгээж, баяр хүргэх нь тохиромжгүй юм. Саяхан БНХАУ-ын Тайвань бүс нутгийн удирдагчийн сонгуульд болсон бодит явдал юм. АНУ нь Тайванийг Хятад Улсын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч нар баярын цахилгаан илгээсэн. Дээрх хоёр байгууллага нь АНУ-ын төрийн байгууллага бөгөөд АНУ-ын албан ёсны байр суурийг илэрхийлдэг байгууллага юм. АНУ-ын албан ёсны байр суурь бол Тайвань бол Хятадын нэг хэсэг гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг ирсэн.

Лай Чин Дэ “Тайваний тусгаар тогтнолын төлөө тасралтгүй зүтгэнэ” хэмээн урт хугацаанд хоёр нутгийн харилцаанд саад учруулж байна. Түүнийг Тайваний бүс нутгийн удирдагчаар сонгогдсоноос хойш “Америк Хятад хоорондын гурван тунхаглал”, “ганц  Хятад улстай”, “Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэсэн амлалтаа ноцтойгоор зөрчиж байна. АНУ “бид Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй” хэмээн ярьдаг боловч үүнийг хэрэгжүүлдэггүй. Гоёмсог үгс АНУ-ын Засгийн газар болон Тайваний эрх баригчдын хоорондын удаа дараа харилцан холбоодог байдгийг нуухын аргагүй. Тайваний удирдагч сонгогдсоны дараа АНУ-ын Засгийн газар баяр цахилгаан илгээж зогсохгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Байден нэн даруй өндөр түвшний төлөөлөгчдөө Тайваньд айлчлуулаж, баяр хүргэх гэж мэдэгдэж, янз бүрийн амлалтаа дахин илэрхийлсэн. Энэ нь АНУ-ын засгийн газрын далд санааг тодотгон харуулж байгаа бөгөөд арлын дотоод дах эсрэг хүчинд ноцтой буруу мэдээний дохио өгсөн. Тиймээс эх газрын ард иргэдийн дургүйцлийг төрүүлэв.

Хууль тогтоох байгууллага нь АНУ-ын холбооны Засгийн газарт харьяалагддаг тул "албан тушаал хүлээн авах ёслол"-ын үеэр АНУ-ын конгрессын гишүүдийн Тайваньд айлчлах нь мэдээж албан бус айлчлал биш юм. Засгийн газрын албан тушаалтнууд болон конгрессын гишүүд бүгд АНУ-ыг төлөөлдөг бөгөөд тэдний үйлдэл Лай Чин Дэ болон түүний орлогч нарт АНУ нь Лай нарын “Тайваний тусгаар тогтнол”-ын үйл ажиллагааг дэмжиж байгааг тодорхой харуулж байна. Тиймээс Лай Чин Дэ тэргүүтэй "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчнүүд улам бардамнаж эцэстээ хагацалд хүргэх болно.

Дээрх үйлдлүүд “хиам хэрчих” хэлбэрээр Тайваний байдлыг өөрчлөх гэж байгаа оролдлого юм. Тодорхой арга замууд нь: улс төрийн хувьд, АНУ Тайваньтай холбоотой хуулийн төслүүдийг удаа дараа санал болгож, Тайваньтай харилцаа холбоогоо бэхжүүлж, улс төрчдийг Тайваньд байнга айлчлахыг уриалж, Тайваний "олон улсын орон зай" гэгч "тэлэлтийг" дэмжиж, олон улсын байгууллагад нэгдэхийн эрмэлзэлийг дэмжиж байна. Зэвсэгт хүчний хувьд Тайваньд зэвсгийн борлуулалтаа нэмэгдүүлж, Тайваний хоолой руу байлдааны хөлөг онгоцнуудаа байнга илгээдэг.

АНУ-ын энэхүү алхам нь Тайваний асуудалд сөрөг жишиг тогтоож, нэг Хятадын зарчмыг бүдгэрүүлж, гуйвуулж байна. Энэ нь "нэг Хятадын бодлого"-ын өмнө болон дараа нь нэмэлт өөрчлөлт оруулж, бүхэл бүтэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож байна Тайваний өнөөгийн байдлыг өөрчлөхийг АНУ байнга оролдож байгаа ч эргээд Хятад Улсыг Тайваний өнөөгийн байдлыг өөрчилж байна хэмээн гүтгэдэг.

Тайваний “өнөөгийн байдал” гэдэг нь хоёр нутаг энх тайван оршихыг илэрхийлдэг боловч АНУ-ын тасралтгүй “хиам хэрчих”, үүний үр дүнд “өнөөгийн байдал”-ыг өөрчлөх, “Хятадчиллыг арилгах”,”Тайваний тусгаар тогтоол” зэргийг дахин тодорхойлж, Тайванийг БНХАУ-аас салгах зорилготойгоор Тайвань бүс нутгийг улам аюултай байдалд хүргэж байна. Энэхүү "өнөөгийн байдал"-г хэвээр хадгалахыг шаардах нь "Тайваний тусгаар тогтнолыг" дэмжиж, Хятадын газар нутгийг хувааж, "нэг Хятад, нэг Тайвань"-д хүргэх явдал юм. Энэ нь Хятадын үндэсний эрх ашгийг ноцтойгоор зөрчилдөж байгаа хэрэг бөгөөд үүнийг ямар ч Хятад хүн зөвшөөрөхгүй.

Тайваний асуудал дээр АНУ Хятад улсад саад учруулж "өнөөгийн байдлаа хадгалах" гэсэн урхи ашиглаж, эцэст нь юунд ч хүрэхгүй нь гарцаагүй. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Хятад улс Тайваний бүрэн эрхт эрхтэй. Хятад улс нь хоёр нутгийн харилцааг хөгжүүлэхэд тустай "өнөөгийн байдал"-г хэвээр хадгалах, мөн улс орноо нэгтгэхэд тус болохгүй аливаа гажуудсан байдлыг өөрчлөх эрхтэй. Эх орноо нэгтгэх болон хоёр нутгийн ард иргэнүүдийг сайн сайхан амьдруулах нь гол зорилго юм.

Тайваний сонгууль дуусахад, 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагууд бүгд “нэг Хятад”-ын зарчмыг дэмжиж, "Тайваний тусгаар тогтнолыг" эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэхүү "өнөөгийн байдал"-г өөрчлөх нь өөртөө болон Хятад-АНУ-ын хоорондох харилцаанд ямар үр дагавар авчрах болохыг дахин бодно уу.

Эх сурвалж: https://www.globaltimes.cn/page/202401/1306292.shtml

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2024 оны 05 сарын 15

TAIPAI IS ALREADY INDEPENDENT COUNTRY

0  |  0
Top