Дэлбэрэлтэд өртсөн байрыг нураалгүйгээр, засвар хийлгэж орох хүсэлтэй байна гэлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Баянзүрх дүүргийн 26 хороо "Дүнжингарав"-ын замд хоёр автомашин осолдож, газ дэлбэрсэн. Энэ ослын улмаас ойролцоох 207 дугаар байр галд өртөж, 200 гаруй оршин суугч гурван сарын хугацаанд түрээсийн байранд амьдарч байна. 

Тэгвэл дээрх байрны оршин суугчид Өнөөдөр /2024.05.09/ нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Оршин суугчдын зүгээс "Өнгөрөгч дөрөвдүгээр сард Улсын онцгой комиссоос тухайн орон сууцыг ашиглах боломжгүй, нураах шаардлагатай гэдэг мэдээллийг өгсөн. Гэвч тавдугаар сарын 1-ний өдөр мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт дарга нарын мэдээлэл маш их зөрүүтэй байна. Хууль бусаар баригдсан 13 дугаар давхрыг ашиглах боломжгүй болсон болохоос барилгын дам нуруу, цахилгаан шат бусад зүйлсэд гэмтэл үүсээгүй. Тиймээс 207 дугаар байрыг нураах шаардлагагүй" гэдэг мэдээллийг өгч байна. 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.91.207) 2024 оны 05 сарын 10

Энэ ярилцлага өгч байгаа хүмүүс энэ байрандаа амьдардаг болов уу ? өөрсдөө өөр газарт амьдраад, өөр хүмүүсд ТҮРЭЭСЛЭДЭГ нөхдүүд байх даа гэж бодоод л гэчихгүй юу.... нурахаа хүрвэл түрээслэж байсан хүмүүс нь амь үрэгдэнэ ...

0  |  0
иргэн(66.181.187.218) 2024 оны 05 сарын 09

ажлаа мэддэгүй хоосон толгойтой цүнх баригч нараар дүүрсэн төр засагтай улс , ард түмэндээ мөн ч их саад бэрхшээл учруулна даа

1  |  0
Top