Г.Занданшатар: Газрын асуудлаар нийтийн өргөдөл санаачлагч болон дэмжсэн 100,000 иргэндээ талархал илэрхийлье

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 12

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ УИХ-аар дамжуулан эдлэх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, УИХ-ын нийтийн өргөдлийн цахим системийг нэвтрүүлсэн. 100 мянган иргэний дэмжлэг авсан санал түүхэндээ анх удаагаа хууль болон батлагдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, нийтийн өргөдөл санаачилсан иргэн Н.Номун-Эрдэнэ болон дэмжиж саналаа өгсөн Монгол Улсын 100 мянган иргэдэд тусгайлан талархал дэвшүүлэв.

Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгч, үүнийг нь УИХ-аар хэлэлцэн баталж буй нь ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ боллоо. Өнөөгийн технологийн эрин зуунд цахим талбарыг зөв ашиглаж, эрх ашгийг нь хөндсөн заалтыг хуулийн төслөөс хасуулав. Иргэн хүн төрийн бодлогод саналаа хэлж, олноороо дэмжигдэж, хууль болон батлагдах үйл явц цааш цаашдын парламентад зөв үлгэр жишиг болно гэдэгт итгэж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов.

2013 онд батлагдсан  Хөрөнгө оруулалтын тухай хуулинд “хөрөнгө оруулагчид газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг үзүүлж болно” гэсэн заалт нь орсон байдаг. Гэвч Газрын тухай болон Үндсэн хуультай зөрчилдсөн тул өнөөг хүртэл хэрэгжээгүй. Хэдийгээр хэрэгжээгүй заалт боловч цаашид ийм санаархал гарахаас сэргийлж, хуулийн зохицуулалтаар хаалт хийнэ гэж УИХ-ын дарга мэдэгдэж байсан. Тэгвэл ийнхүү газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй боллоо.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shudarga irgen(178.209.133.214) 2024 оны 04 сарын 25

Bayalagiin hulgaichaa ih huralaas tonil.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 04 сарын 25

Turd baigaa MANiin urvagchidaa.Mongoliin gazariin tosoo.Mongol ulsadaa ergyylen avch Benzin huvantsaraa hiigeejee Ih huraliin darga gej bailai tonuulchin.Mongoliin tuluu ajilaajee.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 04 сарын 21

Lalariin tonuulchid jyjegeer bolio.Bygedeeree Mongol ulsiin tonuulchid turuus udamaaraa PASHIST TONUULCH MANtaigaa tonil.Hog novoshnuudiin baih gazar bol Maantiin shoron shyy.Odoo dahin turd garna gej byy gorid.Hulgaichuudaa zail..

0  |  0
(103.212.118.157) 2024 оны 04 сарын 15

НӨАТ-ын талаар бас л 100 мянга гаруй иргэд саналаа өгсөн санагдана. Гэвч таг чиг өнгөрсөн. Яагаад ийм ялгаатай хандаж байгаа юм бол оо?

0  |  0
DR. ADITYA(197.210.8.69) 2024 оны 04 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(117.111.14.252) 2024 оны 04 сарын 15

Поп улс төрч

0  |  1
Top