Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2024 оны 04 сарын 09

Монголын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 47 эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81кг, 90кг, -100кг, +100кг эмэгтэйчүүдийн 70кг, -78кг, +78кг жингийн барилдаан явагдаж аваргууд тодорно.

Дашрамд дурьдахад, өнөөдөр явагдах эрэгтэйчүүдийн +100кг жингийн барилдаан олны анхаарлыг татаж байна. Энэ жинд улсын даян аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын начин О.Цэцэнцэнгэл, Э.Сумъяабат, Х.Цогтгэрэл, аймгийн арслан Э.Мөнхжаргал тэргүүтэй шилдэг бөхчүүд хүч үзнэ.

ЛАЙВ ШУУД ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.119.215) 2024 оны 04 сарын 11

Эх орондоо болж байгаа энэ мэт тэмцээнийг энэ олон ТВ -ээс ганц ч гэсэн шууд нэвтрүүлмээр юм. Хүүхэд, залуучуудыг Спотд дуртай болгох нэг арга юм. Дашрамд дурдахад Манай энэ олон телевизээс оигтой нэвтоүүлэгтэй ТВ гэж бараг байхгүй дэээ

0  |  0
зочин(66.181.167.4) 2024 оны 04 сарын 09

Даян аварга Батсуурь гэнэ үү, эрээвэр хураавар этгээдүүд цугласан сонин л тэмцээн болж байгаа юм байна даа, үндэсний бөхийнхөн яагаад ингэж жүдо шуураад унав, нэг учир байгаа даа

0  |  0
Top