“МАНАН” системийн эсрэг зогссон сүүлчийн ЗАСГИЙН ГАЗАР

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Эрхэм монголчууд аа,

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.
 
Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа.
 
Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авилгын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна.
 
Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.
 
Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.
 
Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.
 
Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм.
 
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.
 
Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч, 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.
 
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.
 
Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
 
МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав.
 
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна.

 


 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг бөгөөд улс төрийн намуудын түвшинд олон жил яригдсан салангид төслүүдийн уулзах цэг болж чадна гэдэгт итгэж байна.
 
Үзэл бодлын зөрүүтэй ч суурь зарчимд нэгдэхээ илэрхийлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархаж байгаагаа илэрхийлье.
 
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын  сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан еболно.
Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна.  
 
Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа.  
 
Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж үзэж байна.
 
Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.
 
Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
                       
Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих, арвижах суурь зарчим нь ил тод, шударга ёсны зарчим. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишигт тэнгэр газар мэт өөр ойлголт байдаг билээ.
Байгалийн баялаг нь хүний гараар бүтээгдээгүй, дахин сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших ард түмэн бүх нийтээр үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг юм.
Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялгийг ашиглагчид тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёсзүйн хэм хэмжээ байдаг билээ.
Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улстөрч сонгууль боддог бол, төрийн зүтгэлтэн ирээдүйн шинэ үеийг боддог гэдэг үг бий. Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа ч тангараг өргөсөн нийтийн эрх ашгийг төлөөлж буй төрийн зүтгэлтний хувиар харж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэж байна.

Баярлалаа гэлээ.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.41.93.163) 2024 оны 04 сарын 14

Сүүлчийн- дахиад байхгүй, Сүүлийн-дэс дугаар

0  |  0
Hi(202.9.46.91) 2024 оны 04 сарын 13

34 жилийн ЗГ дотроос хамгийн үр бүтээлтэй шудрага сэтгэл гарган ажилласан ЗГ бол яах ч аргагүй Оюун-Эрдэнийн ЗГ мөн. МАНАН - г устгахыг дэмжинэ

1  |  0
Зочин (59.153.114.32) 2024 оны 04 сарын 12

Монголын ард түмний өмч үүдийг МАН н өмч болгосон Засгийн газар

0  |  0
Битгий шаа(66.181.176.198) 2024 оны 04 сарын 11

8 жил өнгөрчөөд байхад нөгөө юу хийсэн юм бэ чи худлаа манан энэ тэртэй өөрийгөө тэмцээд байна ч гэж шааж хүмүүсийн тархийг угаасаар одоо болно чиний үгэнд итгэх хүн байхгүй зайл

0  |  0
зочин(66.181.187.102) 2024 оны 04 сарын 13

Сүүлчийнх биш байгаасай. МАНАН системийг бүр мөсөн нам дарах хэрэгтэй. луйварчдыг олны өмнө цээрлүүл.

3  |  0
ОЮУН-ЭРЭНЭД ХЭЛЭХ ҮГ(103.57.93.149) 2024 оны 04 сарын 10

ярилцлага чинь маш их ноцтой асуудал хөндөж олны анхааралд орсон шүү. хэлсэн үгэнлээ эзэн болж хариуцлагыг нь үүрээрэй. худлаа хошигруулсан бол яланд унана шүү. ялангуяа зоригийг алсан хэрэгт холбогдуулж ярьсан зүйлсээ баталгаажуулаарай үйлдлээрээ. тэгэхгүй бол тэр үгс чинь нэхэл хатуутай ял үүрэх үйлдэл шүү.

1  |  0
DR. ADITY (129.205.113.170) 2024 оны 04 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITY (129.205.113.170) 2024 оны 04 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITY (129.205.113.170) 2024 оны 04 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Ц(66.181.191.169) 2024 оны 04 сарын 10

Авилгаар жил бүр ухарч манлайлж бгааздээ

1  |  1
E(202.9.40.26) 2024 оны 04 сарын 06

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Ааа(202.9.40.88) 2024 оны 04 сарын 13

Эхлүүлсэн ажлаа зоригтой дуусга дэмжинэ

2  |  0
Зочин(202.126.89.204) 2024 оны 04 сарын 13

МАН-ЫГ ДАХИН СОНГОНООО ЭХЛҮҮСЭН АЖЛАА ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ ӨӨР НАМ ГАРВАЛ ДАХИАЛ БУСНУУЛААД ХАЯЧИХНА

1  |  1
Иргэн(66.181.181.124) 2024 оны 04 сарын 13

За ямар ч л байсан новшийн авилгач, хулгайч нарын талд орж Монголын ард түмний эсрэг гэмт хэрэгт оролцохыг хүсээгүй ерөнхий сайд бол Оюун-Эрдэнэ

5  |  1
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 12

Ярихыг бол сайн хийсээн Есайдаа ага нараа дийлэхгүй тийм есайд бгаад яах юм бэ

1  |  2
boldoo(178.174.229.45) 2024 оны 04 сарын 12

AVLIGA GEDEG BOL ARDIIN NAM GESEN UG KKK. ALDART AVLIGACH ENHBAYAR, GAZRIINHULGAICH ENHBOLD , HOTIIN ERUNHII AVLIGACH BADANJUNAI, ARDIIN NNAMIIN DARGA OLON ULSIIN NERT AVLIGACH SU BATBOLD, HADGALMJIIN BANKNII HULGAICH UHNAAGIIN HURELSUH BUGD ARDIIN NAMIIN DEED DARGA NAR . ENE HENTIIN 1 TENEGDUU BALAI TSARAITAI ZALUU BAS IH HORON 1 MUU ZALTAI BAAGII

1  |  2
DR. ADITYA(129.205.113.190) 2024 оны 04 сарын 05

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.190) 2024 оны 04 сарын 05

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин (103.57.93.103) 2024 оны 04 сарын 12

Авилгалтай тэмцлээ гэнэ ард түмний амьдрал дээрдэв үү. Долларын ханш унаад байхад юмны үнэ өсөөд байдаг нь бидний амьдралд нөлөалж байна. Тэтгэвэр төрийнхний цалин нэмэгдлээ гэхэд юмны үнэ өсчихлөө хувийн компаньд ажиллагчид хувиараа ажил эрхлэгчид улны эгнээнд шилжиж байна. Иймд цаашид Энэ засгийн газар ажиллаад байх шаардлагагүй Баячууд Олигархийн хүлээсэнд орчихсон Оюун эрдэнэ ганцаараа хичнээн зүтгээд нэмэргүй одоогийн 50 дээш настангууд нийгэмээс шахагдсаны дараа л бүтэх асуудал. Цагаа хүлээгээд сууж бай Оюука минь

0  |  2
Зочин(117.111.25.172) 2024 оны 04 сарын 13

Оюунэрдэнээ унагавал буцаад ухрана шүү хүүхдийн 100000төгрөг ногдол ашиг бүгд л алга болно шүү

4  |  2
Зочин(103.57.93.62) 2024 оны 04 сарын 06

Яаж мэдэж байгаа юм, монголд мэдлэг чадвартай ерөнхий сайд болох аавын хүү байгаа л байлгүй

1  |  1
Иргэн(66.181.178.210) 2024 оны 04 сарын 10

Ха ха цайрсан өлөн хулгайч луйварчдаас бүрдсэн хамгийн чадамжгүй Засаг бус уу.

1  |  4
Монгол хүн(202.55.188.45) 2024 оны 04 сарын 12

Ийм чадваргүй өөрийгээ магтдаг ерөнхий сайд монголын түүхэнд байгаагүй. Монголыг мөхөөж байна. Ардчилалд энэ хүн мөргөж талархах байтал дандаа ардчилалын эсрэг байдаг хүн.

2  |  6
Зочин(139.5.219.252) 2024 оны 04 сарын 13

ИНГЭЖ ТЭМЦССЭН ЕРӨНХИЙ САЙД ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ ЭЭЭЭ МАН-ААР АЖЛЫГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙЖ ЭНЭ МУУХАЙ АВИЛАГА ХЭЭЛ ХАХУУЛ ХҮНД СУРТАЛ ЗАХ ЗАМБАРААГҮЙ ЗҮЙЛ ЦЭЭГ ТАВИХГҮЙ Л АРРАЙ АЯТАЙХАН БОЛНО. ТИЙМ УЧРААС МАН-ЫГ ДЭМЖИХ НЬ ХАМГААС ЧУХАЛ

5  |  2
зуундарь(103.212.119.39) 2024 оны 04 сарын 13

Ингэж тэмцсэн Ерөнхий сайд байхгүй энэ хүний эсрэг бүх ерөнхийлөгч Н.Энхбаяраас бусад нь зогсч байгаа

11  |  2
Top