Ерөнхий сайд ингэж ажиллаж болдог юм байна...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын сэтгүүлзүйд “Ярилцлагын хаан” хэмээн алдаршсан сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн анхны дугаарт уригдан оролцсон нь хэсэгтээ л олон нийтийн ярианы сэдэв болсон бол цаашид ч нийтийг хамарсан хэлэлцүүлэг болж үргэлжлэх бололтой. Мэдээж тэр нь хоёр талтай. Нэг хэсэг нь шүүмжилж буй, ялангуяа С.Зоригийн амийг хөнөөсөн аймшигт хэргийг сөхөж, түүнд Ц.Элбэгдоржийн талаар базаахгүй кэйсүүд дурдагдсанд АН-ынхан, мөн экс Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчид дургүйцэж Ерөнхий сайдыг болон ярилцсан сэтгүүлчийг харааж зүхэх, элдвээр доромжлох зэргээр бухимдал бачимдлаа ил далд илэрхийлж буй. Гэхдээ тэр нь цөөн хэсгийн үг үйлдэл. Харин сэтгүүлчид бол ярилцлага, нэвтрүүлгийн сонирхолтой шинэ төрөл жанр гаргаж ирснийг онцолж, нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын мэдэгдэл, байр суурийг задлан шинжилж, дурдсан мэдээллүүдээр ямар асуудлыг хөндөж буйд анхаарлаа хандуулахыг зорьжээ.

Олон нийтийн санаа бодол,нийгмийн дийлэнх  олонхийн байр суурь бол “Ерөнхий сайд ингэж ажиллаж болдог юм байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ харууллаа. Өнгөрсөн 30 жил бид нүдээ боолгосон мэт хаагуур юу хийж явсан юм бэ” гэсэн халаглалтай хамт сошиалд илэрхийлсээр  байна.

Ер нь бол үе үеийн  Ерөнхийлөгч нар  ард түмнээс сонгогдсоны хувьд  үг хэлэх, сэтгүүлчдийн асуултад хариулах маягаар тайлангаа тавьдаг байв. Ерөнхий сайд нараас ардчилсан угшилтай Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар нэлээн нээлттэй явж ирсэн. Н.Алтанхуяг бол самбарын өмнө тоо бодож байгаад ярьдаг байсан. Гэхдээ түүний хувьд “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлээд баларсан удаатай. МАН-ын угшилтай Ерөнхий сайд нарын хувьд  ихэнхдээ чимээгүй байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ тэднээс өөрөөр замнаж байна. Саяын дуулиант нэвтрүүлэг бол нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ  Ерөнхий сайд  болоод юу хийж чадсан бэ, юун дээр гацсан бэ, тэр нь ямар шалтгаантай вэ, цаашид яах вэ гэдгээ дөрвөн зүйл дээр товч бөгөөд тодорхой өгүүлсэн.

Түүний хувьд 2021 онд Ерөнхий сайдаар томилогдоод КОВИД-19 цар тахалтай шууд нүүр тулсан.Цар тахлыг даван туулна гэдгээ ард түмэндээ амлаж, тэрийгээ чадсан. Энэ давааг даваад гартал  дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн эдийн засаг уналтад орчихсон. Иймд эдийн засгийн сувгуудыг нээнэ. Эдийн засгаа сэргээж тэлнэ. Далд эдийн засгийг ил болгоно хэмээн амласан. Энэ амлалтаа биелүүлсэн. Статистик түшвэл 2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.7 хувиар өссөн бол 2023 онд  долоон хувийн өсөлттэй гарсан. Түүний танхим эдийн засгийн эхний үр дүнг олон жил  хуримтлагдаж ирсэн гадаад өрийг төлөхөд зарцуулсан. Тухайлбал, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлсөн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж, оны өмнөхөн буюу 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа гарч чадсан. Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байсан бол одоо таван тэрбумд хүрээд буй. Мөн төлбөрийн тэнцэл эерэг хэвээр байна гэдгийг эдийн засагчид үзэж байгаа бол Дэлхийн банк Монгол Улсын элийн засгийг 2024 онд 6.2 хувь, 2025-2026 онд зургаан хувийг давна хэмээн төсөөлж байгаа юм.

Тэрбээр мөн авлигатай тэмцэнэ, цахим засаглалыг сайжруулж, ил тод байдлыг хангана хэмээн мэдэгдэхдээ “Авлигын эсрэг тэмцлээс алхам ч ухрахгүй, өрөвдөхгүй, өршөөхгүй”-гээ амласан. Засгийн газар 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, авлигын олон асуудлыг ил гаргаж тавьсан. “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банкны луйвар, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэртэй холбоотой хэргүүд, Боловсролын сангийн хулгай, түүнчлэн газрын наймаа, Улаанбаатар хотын газрын болон барилгын зөвшөөрлүүдийг дагасан булхай, “Ногоон автобус”-ны тендерийн цаадах луйвар гэх мэт олон гэмт хэргийг ил болгосон. Зарим хэрэг нь шүүхийн шатанд шийдэгдээгүй явж байна. Гэсэн ч тэр 30 жилд бугшсан авлига, албан тушаалын бүх хэргийг сөхөж гаргаж ирж чадлаа. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн эсрэг тэмцэхдээ  айгаад эсвэл амь насаа эрсдэлд оруулахаас хулчийж замаасаа буцсангүй.

Ерөнхий сайдын ард түмэндээ амласан дөрөв дэх амлалт бол сар шинийн баярын мэндчилгээндээ “2024 он бол эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн үүдээр  оруулж, дундаж давхаргыг дэмжиж, үндэсний тогтолцоог бүрдүүлсэн жил байна” гэсэн. Тавантолгойн 1072 хувьцааны ашиг иргэдэд хоёр шатлалтай олгогдож буй. Өнгөрсөн онд цалин, тэтгэврийг нэмсэн бол энэ оны төрийн албан хаагчийн цалин, мөн тэтгэврийн нэмэгдэл өчигдрөөс иргэдийн дансанд орж эхлэв. Түүнчлэн Боомтын сэргэлтийн хүрээнд л гэхэд Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдсэн гээд иргэд рүү чиглэсэн, өрхийн амьжиргааг дэмжсэн  бодлогууд  хэрэгжиж байна.

Ерөнхий сайд ярьснаа ийнхүү ажил хэрэг болголоо. Засгийн газар ингэж ажиллаж болдог юм байна. Ерөнхий сайд амлаж чаддаг, амласнаа хэрэгжүүлж болдог юм байна гэдгийг монголчууд харлаа, үзлээ. Хамгийн гол нь бодитоор мэдэрч, үр шимийг нь амсаж явна. Энэ бүхний хамгийн том үр дүн бол  өнгөрсөн 30 жилд бугшсан авлигын тогтолцоог нурааж, иргэд сайхан амьдрах, цаашид үр хүүхдүүдээ үлдээх шинэ 30 жилийг бүтээнэ гэж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьж байгаа. Гэхдээ энэ Засгийн газрын сэдсэн, санаачилсан ажил, Ерөнхий сайдын хийсэн алхмууд, тэр цагийн суурийг  тавилаа. Ерөнхий сайд ингэж ажиллаж болдог л  юм байна.

Өнөөдөр нийслэлчүүд шар усны үерийн шавхайтай зууралдаж, Онцгой байдлынхан дохиогоо дуугарган халиа дошингийн усыг соруулж байгааг бид харж байна. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 30 жилд нийслэлийн газрыг наймаалцаж, хотыг хот биш болгосон, улсаа улс биш болгосон авлигын энэ л тогтолцоог нураая, өөрчилье, шинэчилье гэв. “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт орсон нь, мэдэгдэл хийсэн нь, байр сууриа илэрхийлсэн нь нэг ёсондоо ийм  “Шүгэл”  байлаа. 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dolgion(75.190.35.176) 2024 оны 04 сарын 04

Setgegdel ustgahaa bolioroo Oyun ERdene tenetg ee \nChi bol jinhene hulgaish Bas tenez\nBolobsrolgui, Medleggui, Zuger l manaach shuu dee

0  |  0
Монгол(202.9.46.82) 2024 оны 04 сарын 04

Чамайг дунд үе чинь зайлуулнаа. Гэхдээ доржханд биш шүү. Отгонбаатар бүр биш. Өөрийгөө юу гэж бодож байнаа кк

0  |  0
Иргэн(66.181.186.89) 2024 оны 04 сарын 03

90 оноос хойших Оюун-Эрдэнээс өмнөх ихэнх ЕС-үүд луйварчин авилгачид , Монголыг хорлогчид байсан

0  |  0
Зочин(202.126.90.187) 2024 оны 04 сарын 03

ГАНЧИМЭГ Ч ҮНЭН МУНДАГ СЭТГҮҮЛЧ ШҮҮ.

0  |  0
Зочин(103.57.93.62) 2024 оны 04 сарын 03

Одоо больсон дээр байхаа, энэ хүн

0  |  1
Иргэн(66.181.178.210) 2024 оны 04 сарын 03

Энэ ч попрохоос цаашгүй дүр эсгэсэн нэгэн гэж. Эрх мэдлийн төлөө л ажил нь уу гэхээс

1  |  1
Батаа (119.40.103.6) 2024 оны 04 сарын 03

Ор үндэсгүй цуурхал дэгдээх, хоосон сүржигнэх, өнөөгийн хүүхдүүд коммунизмын үед амьдарна гэдэг үлгэрээр ард түмний тархи угаахыг ухаалаг ЕС тийм үлгэр жишээ хүн мөн үү. МАН МАХН Коммунистуудын үе өнгөрчээ гэдгийг л харуулж байгаа юм биш үү.

0  |  1
тт(66.181.168.82) 2024 оны 04 сарын 03

хэт нуршуу, гудамжны авгай нар шиг хов аягаар ярьж байгаа нь огт таалагдаагүй, гүйцэд сонсохоос залхам байлаа

1  |  1
Зочин(66.181.191.133) 2024 оны 04 сарын 02

Энэ ярилцлагын зохиомж, найруулга, мэдээллийн бүх сувгаар цацаж байгаа, ЕС-ийн өөрийнхөө ярианд шимтэж, таашаал авч байгаа байдал, биеийн хэлэмж зэргээс харахад энэ хүн бүх авьяас, ухаан самбаа, хичээл зүтгэлээ дээд зэрэгт нь тултал зарцуулсаныг илтгээд байгаа юм. Харин Монгол улсын Ерөнхий сайд хийж, жирийн иргэнээс хавьгүй их мэдээлэл дунд, олон яам тамгын газар, тэдгээрийн мэргэжилтэнийг дохио зангаагаар хөдөлгөх эрх мэдэл, бас дээр нь хэдэн арваар нь тоологдох зөвлөхтэй, тэр өндөр суудалд сууж байгаа хүний ярианы (за яах вэ, яриа гэе дээ. Уул нь хов жив) сэдэв, цар хүрээ, баталгаа нотолгоо

0  |  0
Зочин(202.179.26.180) 2024 оны 04 сарын 04

Улс орноо, ард түмнээ гэсэн чин сэтгэл байвал яаж ажиллаж болдгийг Оюун-эрдэнэ ерөнхий сайдын ажил, ярилцлагаас бүрэн ойлгогдож байна. Урьд нь нэг ч ерөнхий сайд бусад удирдлага ингэж ажиллаж байгаагүй дээ. Харин одоо ерөнхийлөгч үгээ хэлэх цаг болсон биш үү.

4  |  0
Зочин(66.181.161.3) 2024 оны 04 сарын 02

Эрдэнэтийн 49 хувийг эзэмшилтийг яаралтай цуцлах хүчингүй болгох 49 хувиар эх орноо хөгжүүлье ээ Хот барья аа

0  |  0
Зочин(66.181.161.3) 2024 оны 04 сарын 02

Эрдэнэтийн 49 хувийг эзэмшилтийг яаралтай цуцлах хүчингүй болгох 49 хувиар эх орноо хөгжүүлье ээ Хот барья аа

1  |  0
Зочин(66.181.161.3) 2024 оны 04 сарын 02

Эрдэнэтийн 49 хувийг эзэмшилтийг яаралтай цуцлах хүчингүй болгох 49 хувиар эх орноо хөгжүүлье ээ Хот барья аа

0  |  0
Иргэн (202.126.90.129) 2024 оны 04 сарын 04

Ерөнхий сайд сайн ажиллаж байна өөрчлөлт шинэчлэлийг муу бусармаг авилга ашиг сонирхол худал хуурмаг зүйлийг хаасан хаалтын хуулийг сайн оруулаарай уих-н даргаар ажиллаж байгаа Зандан-Шатар ч сайн ажиллаж байна мартаж болохгүй түүхэн цаг үе хүндэтгэсэн Монгол улсын иргэн

3  |  0
Иргэн (202.126.90.129) 2024 оны 04 сарын 02

30 жилийн түүхэнд ийм ерөнхий сайд байсангүй гол нь муу муухай далд байсан зүйлүүдийг гаргаж ирлээ өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадлаа

2  |  0
zochin(139.5.218.53) 2024 оны 04 сарын 03

oortoo durlasan erduu dagz, ene yag erdeneoyuniig zov dugnesen todorhoilolt, ene 30 jild MAHNiin 100 jil tarhi ugaaltiig bagasgah gej , uil lailgaa edelsen 30 jil malnuudaa, ene danhan tolgoit butsaaj kommunizm ruu, yaduural ruu avaachih gej zutgeed bna, teneg hun l bi bi gej tseejee delddeg , uls tord orson teneguud oyunerdene, battulga, hurelsuh , ganbaatar, nariig har, bugd ijil bolovsrolgui , ajiliin turshlagagui, tegeed bi l chadna gej darga boloh durtai, busad ruu buruu chehehees oor chadaj bgaa yum baihgui,

0  |  3
Зочин(122.201.31.136) 2024 оны 04 сарын 02

Мэдэж л байгаа шүү Та нар ил болгохгүй бол хуулинцаруудыг чинь шатаагаад бид гаръя

0  |  0
zochin(122.201.19.4) 2024 оны 04 сарын 03

8 жил улс орны эдийн засгийг сүйрүүллээ, байгалийн баялагаа гаргаад МАН н дарга нарт ашиг болсон, иргэд, улс оронд нэмэр болсонгүй\n

0  |  3
007(66.181.184.155) 2024 оны 04 сарын 04

Чадваргүй, боловсролгүй Данх 10 их наядын бодлого хэрэгжүүлж тэр нь өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний үнийг 2-2.5 дахин өсгөсөн. Ийм бодлогогүй хар муйхраар ажил хийх гэдэг гудамжны санал санаачлага ,луйврын э/з өнөөдөр монгол орныг өвдгөн дээр нь сөхрүүллээ. Хүрэлсүх тэнэг өөртэйгээ адил мулгуу юмаар залгамжлуулсан

2  |  6
сэгэлдэл (66.181.166.134) 2024 оны 04 сарын 04

”Өөртөө дурласан эргүү дагз”. Монголын Цахиагийн Элбэгдорж

2  |  4
Буд(139.5.219.172) 2024 оны 04 сарын 03

Сайн сайн маш сайн ажилж бгаа даанч луйварчид нь диилдэхгүй бүх шатанд гүн орчихсон хэцүү бгаа мөнгөтэй

4  |  1
МАН(45.113.64.160) 2024 оны 04 сарын 03

Зүгээрл поп гар байна ш дээ. амаараа авилгатай тэмцэж байна гээд байдаг, бодит байдал дээр хийсэн юм байхгүй, ийм хүнийг ЕС хийлгэдэг монголчууд бид тэнэг шүү

2  |  1
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 03

Бусад сайд нараасаа илүү их ярьсан ч шийдсэн эцсийн нь харсан ажил бага шүү

1  |  1
Top