Бөхчүүдийн тэмцээний ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨНД урьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 03 сарын 25


Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд оролцох бөхчүүд та бүхнийг Техникийн зөвлөгөөнд урьж байна. 

БТСУХ, МҮБХ, сагсан бөмбөгийн "Мөнгөн цагариг" клубээс хамтран зохион байгуулах тус тэмцээн дөрөвдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох ба тэмцээний Техникийн зөвлөгөөн 2024.03.30-нд 13:00 цагаас Спортын төв ордонд болно. 

Уламжлалын дагуу тэмцээнийг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваан, зохион байгуулах ба Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр цол хүртэж, эрэмблэгдсэн бөхчүүд хамрагдах боломжтой. 
 

  • А ХЭСЭГТ - Аймгийн цэргийн арслан цолтнууд ба улсын цолтнууд
  • Б ХЭСЭГТ - Аймаг цэргийн начин, харцага, заан цолтнууд багтана. 
     

Тэмцээний үеэр ур чадварын тэмцээний аварга, 3 онооны шидэлтийн аваргуудыг шалгаруулна.

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 9090-0909 тодруулна уу.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top