ФОТО: "PMIC ULAANBAATAR 2k24" олон улсын тэмцээнээс Монголын Viking Esports баг түрүүлж $3,300-ын шагнал хүртлээ

2024 оны 03 сарын 25

И-спортын хамгийн анхны олон улсын ОФФЛАЙН тэмцээн "PMIC ULAANBAATAR 2k24" Улаанбаатар хотноо AIC STEPPE ARENA-д өчигдөр /2024.03.25/  болж өнгөрлөө.

Тус тэмцээнд 2023 оны дэлхийн аварга IHC Esports болон шагналт байр эзэлсэн 4Merical Vibes, NB Esports тэргүүтэй Монголын есөн баг ирж оролцов. 

Мөн 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Непалын "DRS Gaming" болон Пакистаны "141" гэсэн хоёр баг урилгаар ирсэн юм. Нийт 11 баг хүрэлцэн ирж, долоон баг цахимаар тоглосон тус тэмцээн нь 10 мянган ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдав.  

Өчигдөр зургаан тоглолт явагдсаны эцэст манай улсын "Viking Esports" 143 оноотойгоор тэргүүн байр эзэлж 3,300 ам.долларын шагналыг хүртэв. Харин Mabatex Esports 136 оноотойгоор хоёрдугаар, NB Esports 129 гуравдугаар, IHC Esports 122 оноотойгоор дөрөвдүгээр байр эзэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top