PUBG MOBILE I Аваргууд өнөөдөр тодорно

2024 оны 03 сарын 24

PUBG MOBILE анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа өнөөдөр тодруулах гэж байна.

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх юм.

Цахим И-спортын тамирчид бэлтгэх холбоогоороо дамжуулаад Монголд өмнө болж байгаагүй өргөн цар хүрээтэй, олон улсын шинж чанартай тэмцээнийг гуравдугаар сарын 24-нд зохион байгуулахын сацуу и-спорт анх удаагаа сүлд дуутай болжээ. Дууг Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/,  Bo /RecOn/, Don Dior, Agula нар дуулжээ.

Түүнчлэн урилгаар DJ Una, Nene, Ahuna, 290 зэрэг уран бүтээлчид ирэх бөгөөд challenger AKA, Iole Gaming, RÍONA, Coffiin, Xacmoon нар тоглолтуудыг тайлбарлах юм.

И-спортоор дамжуулан эх орныхоо нэрийг дэлхийд гаргах үүдийг нээж өгөхийн төлөө уг тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. PUBG MOBILE төрөл дэлхий дахинд түгэн дэлгэрч буй. PUBG MOBILE франчайзын төрлөөр дэлхийн улс орнууд эх орондоо өөрийн гэсэн хэв шинжийг агуулсан тэмцээн зохион байгуулдаг. Манай улсын хувьд 2023 онд дэлхийн аварга баг төрсөн билээ.

PMIC ULAANBAATAR 2K24 тодотголтой тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн тайз, дэлгэц, дуугаралт зэрэг технологийн дэвшлүүдийг харуулсан байдлаар хийхээр зорьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dashdelger(66.181.161.249) 2024 оны 03 сарын 24

djjsjsksksksk

0  |  0
Top