“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

2024 оны 03 сарын 24

Монгол Улсад зохион байгуулагдаж буй И-спортын хамгийн анхны олон улсын ОФФЛАЙН тэмцээн "PMIC ULAANBAATAR 2k24" Улаанбаатар хотноо AIC STEPPE ARENA-д эхэллээ.

Дэлхийн аваргууд, Зүүн Азийн шилдэг 18 баг PUBG MOBILE тоглоомоор өрсөлдөж, аваргуудаа тодруулна.

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх юм.

И-спортын Монголд өмнө болж байгаагүй өргөн цар хүрээтэй, олон улсын шинж чанартай тэмцээнд урилгаар DJ Una, Nene, Ahuna, 290 зэрэг уран бүтээлчид ирэх бөгөөд challenger AKA, Iole Gaming, RÍONA, Coffiin, Xacmoon нар тоглолтуудыг тайлбарлана.

И-спортоор дамжуулан эх орныхоо нэрийг дэлхийд гаргах үүдийг нээж өгөхийн төлөө уг тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. PUBG MOBILE төрөл дэлхий дахинд түгэн дэлгэрч буй. PUBG MOBILE франчайзын төрлөөр дэлхийн улс орнууд эх орондоо өөрийн гэсэн хэв шинжийг агуулсан тэмцээн зохион байгуулдаг. Манай улсын хувьд 2023 онд дэлхийн аварга баг төрсөн билээ.

PMIC ULAANBAATAR 2K24 тодотголтой тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн тайз, дэлгэц, дуугаралт зэрэг технологийн дэвшлүүдийг харуулсан байдлаар хийхээр зорьжээ.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top