PUBG MOBILE I Дэлхийн түвшний тамирчид Монголд цугларч байна

2024 оны 03 сарын 22

PUBG MOBILE  анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа гуравдугаар сарын 24-нд тодруулах гэж байгаа талаар "Цахим И-спорт баг тамирчдын холбоо"-ноос өнөөдөр /2024.03.22/ мэдээлэл хийлээ. 

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөнө.

Цахим И-спортын тамирчид бэлтгэх холбоогоорооо дамжуулаад Монголд өмнө болж байгаагүй өргөн цар хүрээтэй, олон улсын шинж чанартай тэмцээнийг гуравдугаар сарын 24-нд  AIC STEPPE ARENA-д зохион байгуулах бөгөөд и-спорт анх удаагаа сүлд дуутай болсон. Түүнчлэн урилгаар DJ Una, Nene, Ahuna, 290 зэрэг уран бүтээлчид ирэх бөгөөд challenger AKA, Iole Gaming, RÍONA, Coffiin, Xacmoon нар тоглолтуудыг тайлбарлана гэж ЦИСБТХ-ны гадаад харилцаа хариуцсан захирал Д.Билэгт онцолж байлаа.  

 

Цахим И-Спорт баг тамирчдын холбооны тэргүүн О.Өнөболд "Манай тэмцээн Монголдоо хамгийн анхны дэлхийн түвшний тамирчид өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлог. Дэлхийн аваргын гуравдугаар байрт шалгарсан баг, Пакистаны аварга 149 баг яг одоо "Чингис хаан" олон улсын нисэх дээр бууж байна. Тэд манай тэмцээнд өөрийн биеэр ирж оролцох хүсэлтэй байгаа илэрхийлсэн учраас олон улсын чанартай тэмцээнээ зохион байгуулж байгаа юм. Жил бүр Улаанбаатар хотноо улсынхаа нэрийг гаргасан тэмцээнийг зохион байгуулж, алсдаа дэлхийд таниулах зорилго өвөртөлж байна. Монголын бүх PUBG MOBILE төрлийн тамирчид оролцоно. 360 багаас шалгараад, гуравдугаар сарын 24-нд топ 16-н баг нь AIC STEPPE ARENA-д финалын тоглолтоо хийнэ. Бид 2018 оноос хойш PUBG MOBILE төрлөөр дагнан тэмцээн уралдааныг Монголдоо зохион байгуулаад өнөөдрийг хүртэл явж байна. Манай холбоо 2022 онд албан ёсоор цахим и-спорт баг тамирчдын холбоо гэдэг нэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өмнө нь бол жижигхэн өрөө гэж гололгүй тэмцээн уралдаанаа зохион байгуулсны үр дүнд бид Дэлхийн аваргыг Монголдоо авчирч чадсан. Цаашлаад Монгол улсаа төлөөлсөн брэнд тэмцээнтэй болъё гэсэн зорилт тавихын хажуугаар том эрсдэлийг үүрч байгаа юм. И-спорт дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор Монголчуудын туслалцаа, дэмжлэг маш их хэрэгтэй байна. Спортоор дамжуулаад эх орныхоо нэрийг дэлхийд гаргах боломжтой. Үүнийг нээж өгөхийн төлөө бид тэмцээнийг зохион байгуулж байна.

 

Эвент менежер Б.Анхбилэг " PUBG MOBILE төрөл дэлхий дахинд түгэн дэлгэрч, ихэнх залуучууд түүнд оролцож, тус тоглоомын үнэнч фен нь болсон байна. PUBG MOBILE дэлхийн улс орнууд франчайзын төрлөөр улс эх орондоо өөрийн гэсэн хэв шинжийг агуулсан тэмцээн зохион байгуулдаг юм билээ. Манай улсын хувьд 2023 онд дэлхийн аварга баг төрсөн байдаг. Энэ уламжлалаа дагаад Монгол улсынхаа нэрийг гаргах буюу олон улсын тавцанд гарч, цахим спортыг шинэ шатанд гаргах зорилгоор өөрсдөө PMIC ULAANBAATAR 2K24 тодотголтой тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын жишигт нийцсэн тайз, дэлгэц, дуугаралт зэрэг технологийн дэвшлүүдийг харуулсан байдлаар хийхээр зорилт тавьсан байна. " гэлээ. 

PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиална уу!

Дашрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/,  Bo /RecOn/,  Don Dior,  Agula нар хамтран дуулжээ. 

PUBG MOBILE THEME SONG: 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haan shildeguud bna(66.181.191.66) 2024 оны 03 сарын 22

nepal , pakistanuud odoo delhiin hemjeenii baguud mun uu huu. Delhiid orosuud braziluud geed shildegvvd haan bnaa hoo.

1  |  0
Top