Алла Пугачёва Орост эргэж ирэх үү?

2024 оны 03 сарын 14

Дуучин Алла Пугачёвагийн экс нөхөр Евгений Болдин Израил руу цагаачилсан дуучныг эх оронч хүн гэжээ.

Алла сүүлийн үед Оросын эсрэг хэд хэдэн эрс мэдэгдэл хийсэн. Тэгвэл 75 настай продюсер Евгений Болдин “Оросууд Пугачёваг уучилна. Харин Максим Галкин үүнд найдаад хэрэггүй байх” гэсэн байна. Галкиныг Орост гадны агент гэж зарласан билээ.

Пугачёвагийн экс нөхөр нь “Алла үргэлж эх оронч байсан. Тэр эргэж ирнэ гэж би бодож байна. Алла Борисовнаг цагийн аясаар оросууд уучлах болно. Олон хүнийг Орост уучлахгүй. Галкин, Валерий Меладзе нарыг уучлахгүй. Зугтсан телевизийнхнийг бас уучлахгүй” гэжээ.

Евгений Болдин Аллатай хамт байхдаа гадаад руу явдаг байсан үеэ дурсаж, тэр үед Алла гадны сэтгүүлч нараас ЗХУ-ыг хэрхэн хамгаалдаг байсан тухай ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top