"1XBET" УАШТ-д оролцсон холбоо бүрт 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

2024 оны 02 сарын 23

Спортын бооцоот тааврын "1ХBet Mongolia" компани спорт холбоодыг дэмжих "1xBet Charity foundation" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани холбоодын нэгдсэн УАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан спорт холбоо бүрт 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэхүү хөрөнгө оруулалт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдах юм.

Энэ жил гурав дахь удаагаа зохиогдсон холбоодын нэгдсэн УАШТ-ий хөтөлбөрт 15 спорт холбоо үндсэн төрлөөр, 5 спорт холбоо үзүүлэх төрлөөр багтсан бөгөөд 3000 гаруй тамирчин 384 багц медалийн төлөө 10 хоногийн турш өрсөлдсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top