Нийслэлийн автозамын зарим хэсэгт 2024 оны хоёрдугаар сарын 07, 08-ны /өнөөдөр, маргааш/ өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийнэ.
Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд Та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.
Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )