Уулын цаначид эхний гараагаа амжилттай дуусгав

2024 оны 01 сарын 25

"Канвон-2024" олимпын уулын цанын эрэгтэй, эмэгтэй слаломын төрлийн эхний гараа явагдлаа.

Эмэгтэйчүүдийн уралдаанд 48 Үндэсний олимпын хорооны 78 тамирчин хурд сориход Австрийн М.Варошиц хамгийн шилдэг цагийг (49.35 секунд) үзүүлэв.

Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун уралдаанаа амжилттай дуусгаж, 1:31.15 үзүүлэлтээр 60-д жагсаж байна.

Эрэгтэйчүүдийн слаломд 59 Үндэсний олимпын хорооны 78 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний гараанд Шведийн Л.Лиленборг 46.04 секундээр бусдыгаа хошуучилж байна.

Манай тамирчин М.Манлайжав эхний гараагаа амжилттай гүйцээж, 1:19.90 минутын үзүүлэлтээр 62-т жагсаж явна.

Эмэгтэйчүүдийн слаломын хоёрдугаар гараа 12:45 цагт, эрчүүдийн гараа 13:45 цагт эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top