Дэлхийн хамгийн хурдан бичил робот бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 19

АНУ-ын Вашингтоны мужийн их сургуулийн эрдэмтэд дэлхий дээрх хамгийн жижиг, хөнгөн, хурдан робот бүтээжээ.

Цох хорхойн хэлбэртэй бичил хоёр роботын нэг нь дөнгөж найман мг, нөгөө нь 55 мг жинтэй аж. Хоёул усны мандал болон хуурай гадаргуу дээр нэг секундэд зургаан мм хурдлах чадвартай. Эдгээр бичил роботын гол онцлог нь нэг мг хүрэхгүй жинтэй хөдөлгүүр гэнэ. Үүнийг бүтээхэд хэлбэрээ санах чадвартай хайлшаар хийсэн ба халах үедээ хэлбэрээ өөрчилж, хөрөхдөө анхны хэвдээ ордог байна. Робот шавжуудын хөдөлгүүр нь 0,0025 см диаметр бүхий жижигхэн утаснаас бүтжээ. Бага тогоор халж, хөрдөг утасны тусламжтай робот шавжийн мөчүүд нэг секундэд 40 удаа хөдлөх чадвартай. Туршилтын үеэр роботууд өөрийн жингээс 150 дахин хүнд жинг өргөж чадсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top