Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа надад 7 удаа хориг тавьсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2024.01.10/ Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж, мэдээлэл хийсэн. Тэгвэл үргэлжлүүлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж, тайлбар өглөө. 

Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой хэвлэлийн хурал зарласан. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхэлж Ч.Хүрэлбаатар бол Хятадын эрлийз, хурлийз гэдэг гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг Ч.Хүрэлбаатар 100 жилээр гадаадынханд олгох гэж байна гэдэг гүтгэлгийг ч гаргасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ. Эзэн нь өөрөө гарч ирж хэвлэлийн хурал зарлаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийлгэхгүй байх шаардлагыг УИХ-ын даргад уламжиллаа. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад нийт долоон удаа хориг авч байсан. Одоо Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байх шиг байна. Энэ хэвлэлээр хийж байсан бохир дайралт, гүтгэлэг, доромжлол бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирсэн болохоор мэдээлэл хийж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг ярьдаг. Засгийн газар дээр хөрөнгө оруулагчдын асуудлыг тавиад ирсэн. Эхлээд найман гомдол байсан. Одоо 69 гомдол ирээд байна. Тиймээс хуулийн хэлэлцүүлгийг хийхдээ аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь оролцуулж хийгээд оруулж ирж байгаа юм. Миний үйл ажиллагаа бол олон нийтэд ил байдаг. Би далдуур хүнийг турхирч, ажил хийлгэдэггүй. Энэ бол миний үндсэн зарчим. Эзэн нь өөрөө гараад ирлээ. Энэ хүн Ерөнхийлөгчөөс буусан ч гэсэн бусдад нөлөөтэй хэвээр байгаа юм байна гэж л харж байна" хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мандал(66.181.181.249) 2024 оны 01 сарын 11

Чамд 7 байтугай 70 удаа тавихад яадаг юм бэ? Хотгор шанагах буцхаж авъяа. Хулгайч газрын хулгайч

0  |  0
Зочин(202.55.188.43) 2024 оны 01 сарын 11

ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ ХОРИГ ТАВЬЖ БСАН НЬ ЗӨВ БЖЭЭ. ХЭРЭВ ХОРИГ ТАВИАГҮЙ БОЛ ӨДИЙД МОНГОЛЫН БАРАГ ТАЛД НЬ ХЯТАДУУД СУУРЬШЧИХ БСАН Ч ЮМ БИЛҮҮ!

1  |  0
S(139.5.219.46) 2024 оны 01 сарын 10

AX NRTA S UILCHLNLNEE80955877

0  |  0
S(139.5.219.46) 2024 оны 01 сарын 11

SEKSDN809558777

1  |  0
Бодит байдал(103.57.93.226) 2024 оны 01 сарын 10

Зарим хүнийг дагасан хүн хар гэрт ороод л дуусах юм,могойн хорлол оо гэж.Хэдэн тоодгорын ээлж ирж байгаа бололтой.

0  |  0
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 11

Зүгээр л гар хоосон баахан хятад ажилчин орж ирээд л суучихна. Тэд нар ямар ч хөрөнгө оруулахгүй. Харин газрыг ашиглаж байгаа нэрээр бүх баялгийн үнэгүй цөлмөөд зуун дамнан амьдрахнээ. Хүрэлбаатар өөрөө үхээд өгөх байлгүй. Харин хятадын үр сад будаа мэт үржиж, говийг эзлэхнээ. Ер нь тэгээд одооны зарсан газрууд ер нь энэ хуультай маш их холбоотой байгаа байх, Энэ газруудыг бүгдийг нь судлаад ямар баялаг хөрсөн доор нь байгааг бүртгэчихсэн л байгаа. Тиймээс ганц хоёр засаг даргаар туг тахиад хуулиа батлуулж, зарсан газраа баталгаажуулах гэж байна. Асар том бүлэглэл байгаа даа

3  |  0
Shart tohoi.(178.209.133.214) 2024 оны 01 сарын 11

Sayahan Hyatadiin elchin said nartai shuniin tsagaar shoudaj shal sogtuu setgyylchid barigdsan urvagch lalar.Lalariig tsaatsal.

2  |  0
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 11

Чи дандаа л буруу юм хийж, болохгүй хүмүүсийн гар хөл болж явдаг болохоор хориг тавиа байлгүй дээ.

3  |  0
Ard(66.181.177.150) 2024 оны 01 сарын 11

Хятадын хөрөнгө оруулалт хэрэггүй. Тамсагийн нефт гэгч Хятадын хөрөнгө оруулалт нь Монгол улсыг цөлмөөд дуусгасан. Түүн шиг газраа өгөөд хувхай хоосон үлдэх ёстой гэж Хүрэлбаатар биднийг доромжлоод байх шив муу хужаагийн эрлийз.

4  |  0
shal hudalaa buraad (66.181.184.203) 2024 оны 01 сарын 11

mergejsen hulgaich ch dee.bitgii hudalaa bur za.

4  |  0
бүгд(66.181.176.244) 2024 оны 01 сарын 11

Чамайг ийм хулгайч шуналтан гэдгийг мэдээд 7 удаа хориг тавьж байсан юмаа. Монгол хүн учраас чамд монголыг сүйрүүлэх эрх өгөхгүй гэж хоиг тавьж байсан билээ

6  |  0
Top