Өргүй Монгол

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 29

Засгийн газар өрийн менежментийг сайн хийж, бондуудын өрийг бүрэн барагдуулснаар Монгол Улс 2024, 2025 онд өр төлөхгүй боллоо. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж хэлэлцдэг монголчуудын хувьд ирэх жилүүд өөдрөг байх нь ээ. Энэ бол өмнөх Засгийн газруудаас өвлөгдөж ирсэн өр байсан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн өрийг үргэлжлүүлж өрийн түүхэнд тэмдэглэгдэж болох байсан. Гэхдээ “Өр тэглэсэн” Ерөнхий сайд, “Их өр”-ийг дарсан Засгийн газар гэж түүхэнд бичигдлээ. Түүний оронд өөр хэн нэгэн Ерөнхий сайд байсан ч мөн ийм л хувь зохиолтой тулах байсан биз.

Өр тавьж өдөр хоногийг аргацааж байгаад  бүрэн эрхээ дуусгах уу, хулгай луйвартай тэмцэж өр зээлийг төлүүлж  улсыг хохиролгүй болгох халтай замыг туулах уу гэдэг үе үеийн Ерөнхий сайдын хувьд сонголт. Энэ их хуримтагдсан өр, авлигад живсэн Монголын 30 жил бугшиж ирсэн муу муухай зүйлүүдийг дайраад туулаад гарах уу, тойроод өөрийгөө болгоод явах уу гэдэг зам Гүйцэтгэх засаглалын үе үеийн тэргүүнийг тосно, зовооно. Ер нь нөхцөл байдал тийм л байсаар ирж.

Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг мэдэрч, судалж аваад тэмцлийн замыг сонгосон. Түүнийхээ ард бүрэн гараагүй ч захаас нь хэлтэлж, холтолж явааг явааг бондын өрийг дарсан мэдээлэл нотолно. Тэр залуу хүний эр зоригоор Хөгжлийн банкны хулгайтай тэмцэж, “чанаргүй” гэх луйврыг ил болгож эргэн төлүүлснээр дампуурах гэж байсан Хөгжлийн банкийг зогсоож, улмаар бондын өрийг төлөх боломжийг бүрдүүлсэн. Дээр нь Эрдэнэс Тавантолгой дахь нүүрсний хулгай-авлигын эсрэг хэрэгжүүлсэн багц арга хэмжээний дүнд монголчууд 12 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс гарсныг зарлалаа.

Ямартай ч Монгол Улс  Засгийн газрын түвшинд тавьсан өрнүүдийг ийнхүү эцэслэв. Цааш улс л юм хойно жижиг сажиг өр бас бий. Аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлүүдийнхийг тооцвол мөн өр бий. Гэхдээ гадаад өрөө тэглэж, эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулж, зээлжих зэрэглэлээ ахиулна гэдэг энэ оны хамгийн сайн мэдээ юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
34 тэрбум$өртэй.Зали(220.255.95.63) 2023 оны 12 сарын 29

МАН 8 жилд өрөө 2 дахин нэмж асар их өрөнд живуулж хулгай хийлээ.Одоо өр 34 тэрбум доллар болсон.1 хүн 35 сая төг,буюу 10000$ийн өртэй болгож улсаа дампууруулж бгаа.ЦС байхгүй,Тоггүй,Унааны мөнгийг хулгайлаад идчихчихмэн.Хорт утаанд иргэд үхээд ядуураад.Сайд дарга нар хагарталаа баяжсан.Аархаад саагаал.

0  |  1
Top