Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Засгийн газрын өнөөдрийн /2023.12.27/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Үүнд: 

- “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл

- “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл

- Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

- “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- “Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнийг гадаад улсад бэлтгэх төслийн талаар зэрэг 44 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top