Т.Эрдэнэбилэг: “Эрдэнэт”-ийн асуудлыг одоо ч шалгаж болно

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

Шүүх шатанд удаж буй "Эрдэнэтийн 49 хувийн хэрэг"-ийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр  болно. Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд өрнөсөн хамгийн том, ойлгоход бэрх, хамгийн олон оролцогчтой луйвар бол "Эрдэнэт"-ийн 49 хувийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй хамт авах оролдлого байсан гэдгийг олон нийт одоо л мэдэж байна. Магадгүй энэ хэргийн утасны уяа хөвөрсөөр тэртээ 1998 онд гарсан С.Зоригийн аллагыг  жинхэнээс нь илрүүлчих юм биш биз. Хэдий энэ нь таамаг хэдий ч одоогоос найман жилийн өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сард ийм сэжүүр байж болох тухай хэвлэлд ярьж байсан эх сурвалж бол С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах чиг үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэг юм. Найман жил өнгөрсөн хэдий ч одоогийн үйл явдлын сэжүүрийг тэр л үед хэлж байсан мэт санагдана. Тэрбээр тухайн үед С.Зоригийн үхлийг “Эрдэнэт”-ээс, АН-ынхнаас хайгаад үзэх хэрэгтэй. Тэр дундаа “Эрдэнэт”-ийн асуудлыг одоо ч шалгаж болно гэж хэлж байв.  Миний бие түүнээс нэлээн том хэмжээний цуврал ярилцлага авч уншигчдад хүргэсэн бөгөөд зөвхөн  “Эрдэнэт”-тийн тухай дурдагдсан хэсгийг дахин толилуулж байна.


-Ч.Амарболдын ахалсан цагдаагийн ажлын хэсэг ямар тайлбар тавьсан юм бэ. Мөрдөн байцаагч, шалгалтын хэсгийн хүмүүс нас барсан, осолд орсон, хөлдөж үхсэн гэх мэдээллүүд яваад байдаг?

-Ч.Амарболд даргын ахалсан ажлын хэсгийнхэн манайд хандаж “С.Зоригийг алсан хэргийг илрүүлэх өмнөх ажлын хэсгийн бүх материал шаардлага хангахгүй байна” гэсэн. Өөр олон зүйл яриагүй. “Шалгасан зүйл нь юутайгаа яаж холбогдсон, ямар таамаглал дэвшүүлсэн нь тодорхойгүй. Яаж шалгасан, үр дүн ямар гарсан, улс төрийн хүрээнийхэн рүү яаж орсон бэ гэдэг туйлын замбараагүй. Баахан цаас эрээчсэн зүйл байна. Ямар аргаар системчлээд, аль сэжүүрийг хэрхэн шалгасан гэдэгт ойлгогдох юм нэг ч алга” гээд надаас нэг зүйл хүссэн.Хэдэн сарын хэдэнд юу болсон, ямар асуудал шалгасан тухай ажлын хэсгийн протокол, тэмдэглэлүүдээсээ хараад болж өгвөл өдөр сараар нь, цаг нартай нь гаргаад өгөөч гэсэн. Ажлын хэсгийн туслалцаа үзүүлэх үүрэг хэвээр байсан болохоор 2-3 хуудас юм бэлдэж өгсөн. Гэхдээ би тийм юм сонсоно гэж үнэндээ даанч бодоогүй. Миний хувьд үүлгүй тэнгэрээс буусан хар аянганд ниргүүлнэ гэгч болж шоконд орчих шиг л болсон. Өчнөөн хоног ажилд нь тусалж, дэмжиж, найз нөхдөө хүртэл Казиногийн хэргээр шоронд явуулж, өчнөөн золиос тарьчихаад эцэст нь бүх юм золигт уначихаар дотор палхийсэн. Гэтэл тэр хүмүүс яагаад ч юм бэ, хариуцлага хүлээгээгүй. Хүлээлгэе ч гэж хөөцөлдөөгүй.

Тэр нөхдүүд “Ажил шуудрах тун дөхлөө. Хэрэг илрэх ойртлоо” гэж дандаа худал мэдэгдэл хийсэн болж таарч байгаа юм. Эцэст нь Ч.Амарболд генералын үеийн  ажлын хэсэг ч үр дүнд хүрсэн юмгүй. Шинээр юм илрүүлсэн  эсэхийг мэдэхгүй. Тухайн үед ажлын хэсэг дээр сар бүр цуглаж мэдээлэл солилцдог нь хумигдаж, хэлбэр төдий уулздаг, мэдээлэл ч өгөхгүй талдаа. Ажлын арга барил нь ч тийм онцлогтой юм билээ. Тэгээд цааш  яаж шалгах юм бэ гэхэд байдал тун ойлгомжгүй болж эхэлсэн. Цагдаагийн ажлын хэсгүүдээс явцын дунд олон хүн гарч орж солигдсон нь үнэн. Харин зохиомлоор алагдсан, жам бусаар нас барсан гэдгийг мэдэхгүй.

-АН-ынхан, тэр үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэргийг илрүүлэхэд хэр санаа тавьж байв?

-Ж.Наранцацралт агсныг “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Ерөнхий сайдаас огцруулсан. Орос руу бичиг илгээсэн, танхимаараа хэлэлцээгүй гэж буруутгасан. Тэрийг өөрийнх нь МҮДН фракцийнхан санаачилж, дотроо сэлгээ хийсэн л асуудал. Р.Амаржаргал гарч ирээд “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэсэн. Ер нь бүгд л тэгж гарч ирдэг, хуурай мэдэгдэл хийдэг байлаа. Одоо Их хурлын дэд даргаар ажиллаж байгаа Л.Цог тухайн үед Их хурлын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд болж Ж.Наранцацралтын танхимд орж ажилласан. Л.Цогоос бусад нь дараагийн танхимд ороогүй. Тэгэхэд Л.Цог “Өвгөн чинь одоо хэргийг илрүүлнэ” гээд байсан. Тэрийг нь би үнэн сэтгэлээсээ хэлж байна гэж хүлээж авсан. Гэтэл тэр огт хөдлөөгүй. Дараагийн Хуульзүйн сайдаар Дашпунцагийн Ганболд гарч ирсэн, мөн л МҮДН-ийн хүн. Бас л хэргийг илрүүлэхэд олигтой хүч тавиагүй. Мөрдлөгөн дээр хамгийн эхний улсууд л чухал байдаг нь анзаарагдсан. Дараагийн улсууд гарч ирээд чадахгүй гэдгээ мэдэнгүүтээ болсон, болоогүй юмаа өмнөх рүүгээ зүгээр л чихчихдэг.

-Тэр үеийн МАХН (МАН) яаж хандаж байв?

-МАХН /МАН/-ыхан тэр үед “Маш аймшигтай хэрэг” гэж нэгэн дуугаар хэлдэг. Тэгээд “Ардчиллынхан та нар өөрсдөө л нухсан” гэдэг амны уншлага шиг юмтай. АН-ынхан болохоор яагаад ч юм бэ, сөрөг хүчин болох МАХН /МАН/-ыг буруутгаагүй. Яагаад гэдгийг нь би сайн ойлгодоггүй. Одоо ч ойлгохгүй байна. Жишээ нь, одоо Хотын даргаар ажиллаж байгаа Э.Бат-Үүл “МАХН /МАН/ энэ хэрэгт холбогдолгүй” гэж мэдэгдэл хийж байсан. Энэ эргэлзээг тайлах чиглэлд юу ч хийгдээгүй. Ард түмнээ төөрөгдүүлэх чиглэлд ноцтой гэмээр зүйл их хийгдсэн. Ард түмнээ төөрөгдүүлэх чиглэлд ноцтой гэмээр зүйл их хийгдсэн. Түүнийг тайлах талаас хийсэн зүйлгүй явсаар өнөөг хүрлээ. Зарим нь хэлсэн үгнээсээ эргэж буцсан тохиолдол ч бий. Өмнөх өдөр нь ярьсан бичлэгээ маргааш нь гүйж очоод устгуулсан. Сэтгүүлчдийг ч дарамталсан гэх зүйл дуулдаж л байсан. Миний мэдэхийн тийм юман дээр хуулийнхан их л амарлингуй, өөрсдийнх нь ажилд холбоо хамааралгүй юм шиг хандацгаадаг байсан даа.

-Ер нь улс төрийн аллага илэрдэг үү?

-Олон улсын туршлагаас харахад, улстөрийн аллага олон жилийг ардаа орхисон ч бай захиалагч, гүйцэтгэгч, хамтрагчтайгаа илэрдэг юм байна лээ. Том сүлжээ байвал үзүүр бүрийг нэгд нэгэнгүй эрж олно гэдэг чимхлүүр ажил байх. Гэхдээ  гол судсыг нь олж, хэдэн жилийн дараа ч гэсэн тухайн хүн нь нас барсан байсан ч нэр усаар нь гаргаж зарласан тохиолдлууд байдаг. Хамгийн ойрхон жишээ гэхэд ОХУ-д улстөрийн зүтгэлтний амь насанд халдсан нэг бус удаагийн хэргийг илрүүлсэн. Б.Немцовын хэрэг олон түмнийг цочирдуулсан сүүлчийн том хэрэг гэхэд тодорхой хүрээний хүмүүсийг сэжигтнээр  татаж, шалгаж байгаа. Хараахан илрүүлээгүй ч дээд төвшиндөө мэддэг, гол нь нотлох асуудал л байх шиг байна. Тэгвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр яагаад гол судсыг нь тухайн үед ч, түүний дараа ч олоогүй юм бэ гэдэг асуулт бий. Илрүүлэх нь улстөрийнхөнд ашиггүй байх шиг байна л даа. Анхнаас нь зөв гольдролоор шалгаж, илрүүлэхийн төлөө яваагүй учраас өнөөдөр хүмүүсийн дунд илрүүлчихнэ гэсэн итгэл алга байх шиг байна. Илрүүлэх гэж байна гэхэд хүмүүс өөрт байгаа мэдээллээ аваачиж өгөхгүй л болов уу.

-Яагаад?

-Намайг Ажлын хэсэг ахалж байхад хүмүүс цагдаад очоод тэр орой би тэнд явж байгаад тийм юм харсан гэх мэтээр мэдээллээ өгье, тэмдэглүүлье гэхээр хүлээж авдаггүй, эвгүй харьцдаг гэсэн мэдээлэл дуулддаг байсан. Хэргийн мөр халуун байх үед тийм зүйлтэй нүүр тулсан улс өөр яах юм бэ. Тэр үед “Нөгөөдөр” гэдэг сонин талийгаачийн цогцост задлан хийсэн зураг болон баримт, фактуудыг хамгийн сайн гаргасан. Гэтэл тэр сонины сэтгүүлчдийг дарамталж, ямар зорилготой юм гэхчлэн үл ойлгогдох хандлагууд их гарсан. Яг бодитой, хэрэг илрүүлэхэд нэмэр болохуйц баримт, фактаас яагаад ч юм бэ зай барьчихсан нь гайхмаар. Тэгээд өөрсдийнх нь шалгаад байсан мэдээлэл ямар үр дүнд хүргэсэн нь тодорхойгүй. Үл ойлгогдох үйл явдлууд ч их явагдсан. Цаг хугацааны хувьд С.Зориг амь насаа алдсан тэр орой, цаг минутыг хэн нэгнийг баривчлах, хулгайлах гэхчлэн өөр зүйлд ашиглаад байдаг. Гэтэл яг тэр хэрэг нь илэрдэггүй. Ер нь бол анхнаасаа тэр асуудлыг ашиглан тэр үед түүхэнд анх удаа парламентад олонх болсон ардчилсан хүчин бидний буюу эрх баригч намуудын нэр хүндийг унагаая гэсэн операци явагдсан болж таараад байгаа юм.

-Ингэхэд таны өвөөг болон С.Зориг агсныг хөнөөсөн хоёр хэрэгт сар, өдрөөс гадна ижил төстэй зүйл хэр олон байдаг вэ. Танд юу анзаарагдаж байв?

-Үүний өмнө нэг зүйлийг зориуд хэлье. Өвөө маань халуун амиа алдсан 1985 оноос 1990 он хүртэл цагаатгагдаагүй. Намын эсэргүү хэвээрээ, улстөрийн орчин өөрчлөгдөөгүй байсан. 1990 оны хавар тавдугаар сард цагаатгалын үнэмлэхийг нь бидэнд гардуулсан. Манай өвөө хилс хэрэгт гүтгэгдсэн, хөдөө олон газар 23 жил цөллөгт амьдарч, тэтгэвэрт гарчихсан хойноо ч Улаанбаатар руугаа шилжиж ирэх зөвшөөрлөө авч чадахгүй байсаар цөллөгийн газар гэртээ байхдаа алагдсан. Хоёр аллага аль аль нь алуурчин орон гэрт нь нэвтрэх замаар үйлдэгдсэн байдаг. Ийм хэргийг яаж ч баллах гээд заавал эд мөрийн баримт үлддэг.Эзэнгүй байлгах, мөр үлдээхгүй гэсэн хүн амины хэргийг бол гадаа олон хүн хөлхөлддөг газар л үйлдэнэ шүү дээ. Тэгэхээр хоёр хэрэг цаанаа айхтар зузаан хамгаалалттай байна уу гэсэн зүйл анзаарагддаг.

Илрүүлэхгүй байх, олуулахгүй байх, тодорхой чиглэлээр эрж хайж чадахгүй байх юмыг нь анхнаас нь бүрдүүлээд өгчихсөн. Бүр яв цав бэлдчихсэн, бүх юмыг тооцоолоод бэлтгэлийг өндөр дээд түвшинд хангасан гэсэн үг. Хуулийн байгууллага өөрөө ийм үл бүтэх этгээдүүдээс их бүрддэг.

-Тэр нь юу гэсэг үг билээ?

-Цагдаа, шүүх, прокурор гэхчлэн энэ хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг нь үнэн. Гэтэл цалингаараа амьдраад зогсохгүй өөр бас албан тушаалаа ашиглах замаар орлого олдог. Түрүүчийн нийгмийн үед ч тийм байсан, түүнээсээ шинэ нийгэмд шилжлээ гээд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хуучин нийгэмд та нар дарангуйллын тогтолцооны далбаан доор ажиллаж байсан. Одоо шинэ нийгэмд үргэлжлүүлээд ажиллая гэж байгаа бол өөрсдөө ингэж өөрчлөгдөх ёстой юм шүү гэж хэн ч тэдэнд хэлж захиагүй, зүгээр л яваад орчихсон. Хуучин нийгмийн үед манай өвөөг хэлмэгдүүлж байсан комиссаруудын(чекист гэдэг утгаар нь хэлэв) үр удам тэднийхээ үйл хэргийг залгамжлаад явуулж байгаа юм чинь арга барил нь одоог хүртэл үргэлжилсээр л байгаа. Яагаад ийм хэргүүд гарч, илрэхгүй 20-30 жил үргэлжилдэг юм бэ гэдгийн гол шалтгаан үүнд л байгаа юм. Монгол Улс хуулийн байгууллагуудаа цэвэрлээгүй. Хэрэг илрүүлэх ёстой байгууллагууд нэлэнхүйдээ тийм боловсон хүчнээр бүрдлээ олчихсон байлаа шүү дээ.

-Тэгвэл аравдугаар сарын-2 гэдэгт ямар учир утга байдаг юм бол?

-Булганд сэтгэлийн дэм илэрхийлсний дараах бүтэн сайн өдөр би Зоригоогийн ээж Доржпалам гуай дээр очсон юм. Тэгэхдээ манай өвөөтэй нэг ижил өдөр аллага болж өнгөрсөн болохыг дуулгасан. Хөгшнийг мэдэж байх ёстой хүн гэж санаад тэгж хэлсэн, өөрт нь жаахан цочир л мэдээ болсон. Тэгэхдээ хоёр хэргийг холбоотой гэж бодож, гаргалгаа хийнэ гэж бодоогүй. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны зүгээс 1930-аад онд үй олноор нь хоморголон буудаж алах шийдвэр гаргадаг байсан хүмүүсийг зохион байгуулалтад оруулсан тушаал шийдвэр нь аравдугаар сарын 2 гэж байдаг гэж, түүнтэй холбож ярьдаг юм билээ. Хэргийг шалгасан газар нь өвөө аавын амь насаа алдсан өдрийг бидэнд хэлээгүй. Мэдэхгүйдээ тэгдэг үү, нууцлахаар шийдсэн үү. 2000 оноос хойш хүртэл өдөр сар, цаг минутыг нь олж мэдье, алтан савыг нь шинээр нээлгэе гээд шүүх эмнэлгийн архиваас хайлгаад ч олоогүй. Уг нь цус, шээсний шинжилгээний хариугаар хөдөлбөргүй тогтоодог шүү дээ. Гэтэл өвөөгийн амь насыг бүрэлгэсэн тэр хавтаст хэрэгт огт тавиагүй байсан. Асуухаар мэддэг хүн байхгүй. Хариуцсан ажилтан ч байдаггүй. Хамгийн сүүлд уулзсан хүмүүс өвөөг аравдугаар сарын 2-нд харсан гэдэг, түүгээр баримжаалдаг. Цагдаагийнхан мэдсэн нь аравдугаар сарын 4. Манай орцны нэг эмээ салхи шуурах үед “Салхивч нь нээлттэй савчаад байна. Эднийх гадагшаа гарахдаа цонхоо байнга хааж гардаг. Энэ нэг л сонин харагдаад байна” гэж дуудлага өгсний мөрөөр цагдаагийнхан очсон гэдэг. Тэгж ороод манай гэрээс хэргийн ул мөр гэвэл хангалттай авагдсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн байж таарна. Тэгсэн атлаа олж илрүүлж чадалгүй өнгөрсөн, нэг бол хүсэл зориг дутсан. Илрүүлэхийн төлөө тууштай яваагүй юм уу. Эсвэл замын дундаас зогсоосон уу. Цагдаагийнхан 1990 он хүртэл бидэнд юмаа ярихгүй, тийм цаг үе байсан. Түүнээс хойш ч яриагүй. Намын эсэргүү гэдгээр л ханддаг. Өвөөг ажил албанаасаа буухад гэрт байсхийгээд нэгжлэг хийдэг байсан Зөвлөлт-Монголын найрамдалд сэв суулгасан, Хятадын тагнуул гэж үзээд, алагдсаных нь хэзээ хойно саяхнаас юмдаг тусгаар тогтнолын эсрэг явж байсан гээд нөгөө л НАХЯ-ныхаа цуу тараах шалгарсан арга барилаар нэр хүндийг нь дахиад л оролдоод эхэллээ. Тэр нь ямар ч үндэслэлгүй.

 

Үргэлжлэл бий

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
ЗОЧИН(202.9.40.127) 2023 оны 12 сарын 20

АЛУУЛСАН ХҮНЭЭР ГЭРЧ ХИЙНЭ ГЭСЭН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ТЭР ҮГ ИХ ЭВГҮЙ ҮГ АРД ТҮМЭН МАШ ИХ ЦОЧИРДОЖ СОНССОН

0  |  0
ОЧИН(202.9.40.127) 2023 оны 12 сарын 20

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ: ЗОРИГИЙГ ХЭН АЛСНЫГ ЗОРИГ ӨӨРӨӨ Л МЭДНЭ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА БАЛАЙТСАН. ТЭР ЯМАР УЧИРТАЙ ҮГ ЮМ БОЛ??? ЗҮГЭЭР Л ЧИ ҮХСЭН ХЭН Ч ИЛРҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН ДОРОМЖЛОЛ УУ, ТАВЛАЛ УУ, ОДОО ЮУ Ч ИЛРЭХГҮЙ ГЭСЭН БАЯР БАХДАЛ УУ???

0  |  0
шаабар(66.181.190.36) 2023 оны 12 сарын 20

Зоригийг хэн яагаад хөнөөсөн нь мэргэжлийн хүмүүст бол аль эрт тодорхой болсон гэж ойлгодог шүү. Хуулийн сургуулийн хэдэн оюутанд дипломын ажил болгоод даалгачихад эзнийг нь түвэггүй гаргаад л ирэх хэрэг шүү дээ. Даан ч илрүүлэх хүсэл байдаггүйг бодохоор маш том эрх мэдэл бүхий улс төрчид хуульчид хамтран үйлдсэн нь тодорхой. Иргэд гадарлаж л байгаа.

0  |  0
S(139.5.217.46) 2023 оны 12 сарын 20

SEXSEER80955877

0  |  0
Иргэн(66.181.189.41) 2023 оны 12 сарын 20

Шал хаа хамаагүй юмнууд хольж хутгаад бүүр солиоруулах юмаа, танай өвөөгийн үхэл хэнд хамаатай юм, Зориг агсантай зүйрлэх хүн мөн үү, ёстой нөгөө 1 тогоонд юуч хамаагүй хэнээр ч хамаагүй яриулна гэдэг шиг балайрах, ийм юманд чинь ард иргэд итгэхээ больсон шүү дээ.

0  |  0
Иргэн(202.126.88.213) 2023 оны 12 сарын 20

Ингээд эргүүтээд эхэлдгийн ш дээ

0  |  0
Top