Израил дүрвэгсдийн хуаранд цохилт өгч, ОЛОН АРВАН хүн амиа алдав

2023 оны 12 сарын 11

Израилийн арми “Аль-Магази” дүрвэгсдийн хуаран руу цохилт өгч, олон арван хүн амиа алджээ.

“Al Jazeera” телевизийн мэдээлснээр хуаранд 69 хүн байснаас 14 нь л амьд гарсан байна. Үлдсэн хүмүүс амиа алдсан бөгөөд олон хүн сүйдсэн барилгын нурангин дор байгаа аж.

Израилийн цэргийнхэн өмнө нь Баруун эргийн Аль-Бире хот руу нулимс асгаруулагч хийтэй дайралт хийсэн байна. Түүнчлэн Газын зурваст эмч нарыг олноор нь хорьж байгаа аж.

Израилийн Агаарын цэргийн хүчин Газын зурваст хүмүүнлэгийн зогсолт авсны дараа 3500 объектод цохилт өгсөн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top