Б.Энхбат: Шинэ үеийнхний ой тойнд их удирдагчийг үнэн дүрээр нь суулгах ёстой

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 29

Хон Хэрээдийн хэмээн олноо нэршсэн “Даяар Монгол хөдөлгөөн”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, зохиолч, сэтгүүлч Б.Энхбаттай жанжин Д.Сүхбаатарын намтар судлалын талаар ярилцлаа. Түүний эцэг  Шаравын Банзрагч нь жанжин Д.Сүхбаатарын аав “Цагаан дээлт” Дамдины төрсөн эгч Тамжавын ганц хүүгийн хүүхэд юм.


-Жанжин Д.Сүхбаатарын тэгш ойг тоохгүй өнгөрлөө гэж та шүүмжиллээ. Хэлээгүй бол хэн ч санахгүй нь ээ? 

-Тэгэхээр ямар ч улс, ард түмэнд тэр улс, ард түмэн оршин тогтнох цөм нь болсон “Үндэсний ой санамж” гэж нэг юм байдаг. Өнөөдөр Монгол Улсын төв талбайд ирэнгүүт Засгийн газрын ордон руугаа харсан морьтой хөшөө нь залаатай байгаа хүнийхээ тэгш ой нь тохиож байгаа жилийг төр, засаг нь ч анхаарахгүй, нэрийг нь зүүж явдаг аймаг, орон нутаг, сум нь ч тоохгүй өнгөрнө гэдэг гутамшиг. Жанжин Д.Сүхбаатаргүйгээр өнөөдрийн Монгол Улс ингэж оршин тогтнох боломжгүй байсан. 1921 оны хувьсгалд Д.Сүхбаатар байгаагүй бол Бодоо, Данзан, Лосол нар байгаад ямар ч нэмэргүй байсан. Яагаад гэвэл, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулахын тулд тэр үед харийн эзлэн түрэмгийлэгч дайсны их цэргүүдийн эсрэг цэрэг, дайны ажиллагаа явагдсан.

Гэтэл цэрэг дайны ажиллагааг удирдсан хүн нь улсаа үндэслэн байгуулна уу гэхээс харанхуй буланд байшин дотор суучихаад “Монгол Улс мандтугай” гээд орилоод байсан хүн тэгж чадахгүй. Дайсны сумны өөдөөс, дайсны сэлэмний өөдөөс дайчин монгол эрсийнхээ амийг дүйн байж тэмцсэн удирдагч нь энэ Монгол Улсыг үндэслэн байгуулахад голлох үүрэг гүйцэтгэдэг учиртай. Тэгэхээр Д.Сүхбаатар гэдэг хүнийг харь улсуудын зүгээс монголчуудын “Үндэсний ой санамж”-аас арчих гэсэн оролдлого маш олон удаа гарч байсан. Нас барсных нь дараахан 1923 оноос 1930 оны хооронд нэг хүчтэй давалгаалсан. Дараа нь 1960-аад оны үед ийм үзэгдэл гарч байсан. Тэгээд 1990 оноос хойш гурав дахь давалгаа нь давалгаалж байна. Энэ бол жанжин Д.Сүхбаатарыг Монголчуудын “Үндэсний ой санамж”-аас арчиж байхгүй болгох гэсэн оролдлогууд буй.

-Хэн ийм зүйл хийх вэ. Үүний ард хэн гээч нь, ямар бодлого байгаа юм бэ?

-Үүнийг гардан хийдэг хүмүүс нь Монголд төрж өссөн цагаач хятад, манж, төвөдийн эрлийзүүд. Яагаад гэхээр тэдний эцэг, дээдэс өнгөрсөн нэгэн цагт Монголд хяналтаа тогтоож байсан. Өөрөөр хэлбэл, Төвөдөөс Богд тодруулж, түүнийг дагаад хамаатан садан гэж баахан төвөд хүн ирж, ван, гүн хэргэм авч Монголд амьдардаг. Манжийн амбанууд, манжийн хүргэчүүл маш олон, тэдний үр хүүхэд гээд өчнөөн.

-Энэ жил Д.Сүхбаатартай холбоотой түүхт ямар ой, тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа вэ?

-Ямар нэг үйл явдал, түүхэн хүний “ой” тэмдэглэх гэдэг өвөрмөц зүйл. Энэ жил  жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой тохиож байна. Түүний нас барсны 100 жилийн ой болж байна. Жанжин Д.Сүхбаатарын намтар судлал үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж байгаа. Энд би яагаад жанжин Д.Сүхбаатарын нас барсны 100 жилийн ойн тухай хэлэв гэхээр тэр үеийн Монгол Улсын Засгийн эрхийг  барьж байсан хятадын эрлийз Балингийн Цэрэндорж л албан тушаал эрх мэдлээ ашиглан жанжин Сүхбаатарын үхсэн өдрийг тэмдэглэх шийдвэр гаргаж энэ ёсыг анх эхлүүлсэн байдаг. Тэр үед Монголчууд жанжин Д.Сүхбаатарын алдар гавьяаг мөнхжүүлнэ гэнгүүт Монгол Улсын Ерөнхий сайд байсан хятадын эрлийз Балингийн Цэрэндорж зөрүүлээд Д.Сүхбаатарын нас барсан өдрийг тэмдэглэж байх зарлиг гаргасан байдаг. Уг нь монголчууд хэзээ ч хүний үхсэн өдрийг тэмдэглэдэггүй. Гэтэл хятадын эрлийз Балингийн Цэрэндоржийн балгаас болж монголчууд жанжин Д.Сүхбаатарын нас барсан өдрийг тэмдэглэдэг болж  явсаар 1960 оны эхээр Д.Сүхбаатарын 70 насны ой тэмдэглэх үед монголчууд “Хүний үхсэн өдрийг тэмдэглэж болохгүй, төрсөн өдрийг нь тэмдэглэнэ” гээд жанжин Сүхбаатарын үхсэн өдрийн ойг тэмдэглэдэг өдрийг сольж, төрсөн өдрийг нь тэмдэглэдэг болсон. Мөн энэ жил жанжин Д.Сүхбаатарын намтар судлал эхэлсэн 100 жилийн ой нь тохиож буй. Учир нь 1923 онд Д.Сүхбаатарыг нас барсны дараа Монгол Ардын Намын Төв Хороо хийгээд Засгийн газар Д.Сүхбаатарын намтрыг бичих, хөшөө дурсгалыг нь босгох тогтоол гаргасан байдаг. Хөшөө дурсгал гэснээс дэлхийн бүх улс орон өөрийн улс гүрнийг үндэслэн байгуулагчийн дурсгалыг хүндэтгэсэн цогцолбор, музейг байгуулсан байдаг. Жишээлбэл, Хятад Улсад Мао Зедуны музей, Вьетнамд Хо Ши Мин-ий музей, хөшөө дурсгал, Хойд Солонгос улсад Ким Ир Сений, Энэтхэгт Ж.Неругийн музей, дурсгалууд  байна. Гэтэл манайд Д.Сүхбаатарын музей байдаггүй. Уг нь МАН хийгээд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор анх 1943 онд, дараа нь 1953 онд, сүүлд 1980 оны сүүлээр нийт гурван удаа Жанжин Д.Сүхбаатарын музейг байгуулсан. Гэвч гурвуулаа байхгүй болчихсон. Тэгээд жанжин Сүхбаатарын ой нь дөхөөд ирэнгүүт түр аргацаасан жүжиг тавьдаг. “Манай Түүхийн, цэргийн музейн сан хөмрөгт Д.Сүхбаатартай холбоотой маш их юм байгаа. Тэрнээс энийг үзүүлж байна” гээд хэдэн уран зураг авчраад хүмүүст үзүүлэх жишээтэй.

-Яагаад?

-Мэдэхгүй. Цагийн урсгалд хувирдаг юм уу, ямартай ч бүгдийг нь устгачихсан юм билээ. Энэ жил Д.Сүхбаатарын 130 жилийн ойн хүрээнд ганц л ном хэвлэгдэн гарлаа. Тэр нь “Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар” гэсэн нэртэй шар ном. Өөрөөр хэлбэл, жанжин Д.Сүхбаатар бол “хамниган хүн” гэсэн худал гүтгэсэн ном гарлаа.

-Энэ ном дээр их жанжныг маань монгол хүн биш болгоод  биччихсэн байна шүү дээ. “Биш ээ, жанжин монгол хүн, Сүх­баатар аймгийн Сүхбаатар сум төрсөн нутаг нь. Монголыг удир­даж явсан жолоодогч шүү” гээд ном гаргаж яагаад болохгүй гэж?

-Энэ асуудлаар би УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь хоёртой уулзаж, “Жанжин Д.Сүхбаатарын намтар судлалын ном хэвлүүлэх  гэсэн юм, туслах арга байна уу” гэхэд хүлээж авахгүй байгаа. Гэтэл энэ хоёр хүн чинь  жанжин Д.Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн аймгаас УИХ-д суусан хоёр том улстөрч шүү дээ. Энэ хоёр хүн өөрийнхөө төрж өссөн аймгийн бахархал болсон, нэрийг нь зүүж яваа тэр хүнийх нь намтар түүхээр ном хийе, та нар боломжоороо туслаач гэхэд татгалзана гэдэг гутамшигтай байгаа биз дээ. Жанжин Д.Сүхбаатарын нэрийг зүүж явдаг аймаг, сум нь түүхт жанжныхаа 130 жилийн тэгш ойг тэмдэглэх асуудалд онцгой анхаарах байтал юу ч хийсэнгүй. Үүнд би маш их харамсаж байгаа.

-Би 2005-2006 онд “Өнөөд­рийн Монгол” сонинд сэтгүүл­чээр ажиллахдаа Д.Сүхбаатар судлаач О.Пүрэв гуайгаас ярилцлага авахад “Жанжныг монгол биш хамниган хүн, буриад энэ тэр гэж хэлүүлэх, тэгж батлуулах гэж оролддог хэсэг бүлэг хүн байдаг. Өчнөөн мөнгө төгрөг өгье, ингээд хэлээд өгөөч гэж ирж уулзаж байсан” гэж байсан. Энд их учир байна аа?

-Үнэн үг хатуу... Хамниган гэдэг бол  манж, хятадын эрлийзүүдийг хэлдэг. Түүх удам гарвалаа сайн мэддэг буриадууд бол өөрсдийгөө хамниган гэдэггүй. Байгаль далай орчмын буриадууд бол бүр өөр. Бас барга, халхуудын дунд орж эрлийзэжсэн буриадуудыг “хамниган буриад” гэх нь энд тэнд үзэгддэг. Жанжин Д.Сүхбаатарын нэр төрийг гутаан доромжлох давалгаа өнгөрсөн хугацаанд Монголд гурван удаа явагдсан гэж би түрүүнд хэлсэн. Гурав дахь давалгаа нь 1990 оноос хойш өрнөсөн. Энэ давалгааг манлайлсан хүмүүс нь хэн бэ гэвэл Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат тэргүүтэй хятадын эрлийз, хятад цус холилдсон хүмүүс байсан. П.Очирбатын баруун гар, итгэлт шавь гэж болох Баабар хочит Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг хүн “ХХ зууны монголчууд, нүүдэл, суудал, гарз, олз” гэдэг хар номдоо анх жанжин Д.Сүхбаатарын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Энэ ном сүүлийн 30 жил Монголын ард түмний тархийг угаасан. Энэ номд жанжин Д.Сүхбаатар бол өмнө зүгийнх, аав нь “өмнө зүгээс орж ирсэн” гэж анх бичиж эхэлсэн. Монголчуудын хувьд “өмнө зүгээс орж ирсэн” гэдэг нь Хятад Монголын хилийн зааг болж олон мянган жил оршиж ирсэн “Их цагаан хэрэм”-ийн урд талаас ирсэн хүмүүс гэж ойлгогддог. Түүнээс Өвөрмонголоос нүүж ирсэн хүнийг “өмнө зүгээс нүүж ирсэн” гэж хэлдэггүй. Тэгэхээр ингэж Д.Сүхбаатарын намтрыг гутаах ажиллагаа эхэлж, тэр хүнийг хятад гаралтай болгох гэж оролдох болсон. Дамдин бол өмнө зүгээс нүүж ирж Ёст бэйсийн хошуунд баян айлд зарцлагдаж байгаад охиныг нь хулгайлж, Хүрээнд ирээд  нутгийнхантайгаа цуг Амгалангийн хятад чайнатаунд амьдарч, хятад хүмүүсийг хорьдог шоронд хуяг хийж байгаад үхэхэд нь хятадуудыг оршуулдаг газар оршуулсан гээд бичээд эхэлсэн. Тэрийг цааш нь үргэлжүүлэн Д.Сүхбаатарын нэрийг Монголын ард түмний дунд гутаахын тулд мөрийтэй тоглоомчин, архичин байсан. Өмнө зүгээс орж ирсэн хүн, ардын хувьсгалыг удирдахад үүрэг рольгүй нэгэн байсан гэх нэр томъёогоор 30 жил Монголын ард түмний тархийг угаалаа.

-Д.Сүхбаатарыг нэг хэсэг буриад гэж ярьж, бичдэг байсан нь ямар учиртай вэ?

-Буриадууд бол ХХ зууны эхээр Ар Монголд хилийн гаднаас орж ирсэн хүмүүс шүү дээ. Гэтэл 1990 оноос хойш гэнэт жанжин “Д.Сүхбаатар бол буриад” гэж нэг хэсэг бичээд сүүлд нь жанжин Д.Сүхбаатарын  хамаатан садан нь гэж бараг мянга шахам “буриад хүн” гараад ирсэн. Гэтэл үнэхээр жанжин Д.Сүхбаатарын төрөл садан болох буриад хамаатнууд байсан юм бол ээж Хандыг нь амьд байхад тэд уулзаж байхгүй яасан юм бэ. Эхнэр Янжмааг нь амьд байхад тэд уулзаж байхгүй яасан юм. Ганц хүү Галсанг нь амьд сэрүүн байхад тэр буриад хүмүүс “бид аавын тань хамтаанууд” гээд уулзаж учирч байхгүй яагаа вэ. Тэгэхлээр тэр буриад хүмүүс илт худал ярьж байгаа нь олон баримтаар нотлогддог. Жишээ нь сүүлийн үед Укрианчууд агуу Чингис хаан бол Украин хүн, казакууд агуу Чингис хаан бол казак хүн гэж ярьж, ном товхимолууд хэвлээд дэлхий дахинд шоолуулан доромжлуулж буйтай л ижил гаж үзэгдэл юм даа.

-Д.Сүхбаатар жанжны намтар судлалд одоо л анхааргүй бол цаашид бүдгэрэх, гажуудах зүйлүүд байгаа нь  эмзэг сэдэв  байна шүү?

-Энд л би эмзэглэж байна. Жанжин Д.Сүхбаатарын намтрыг 1923 оноос эхлэн тодорхой нэр бүхий хятадын, төвөдийн эрлийз хурлийз хүмүүс  маш их будлиулсан. Дараа нь “Монгол Ардын Хувьсгалт Нам”-д өндөр алба хашиж байсан нэр бүхий хэсэг хүмүүс  улс төрийн зорилгоор жанжин Д.Сүхбаатарын хэлсэн үгийг зориуд өөрчилж,  тэр хүнтэй холбоотой баримт, тэр бүү хэл, түүх намтрыг нь ч өөрчлөн  баахан худал бичлээ. Түүнээс хойш 1990 оны ардчилсан хувьсгалын дараа жанжин Д.Сүхбаатар гэдэг хүн л байхгүй байвал Монголд өөрсдийнхөө ноёрхлыг бүрэн тогтоочих боломж нээгдсэн учраас нөгөө хятадын, манжийн, төвөдийн эрлийзүүд маш хүчтэйгээр Д.Сүхбаатар руу дайрлаа. Ер нь бол өнөөдөр  жанжин Д.Сүхбаатар руу хэн дуртай нь дайрч, доромжлох бус, харин ч  жанжин Д.Сүхбаатарын зураг нь Монгол Улсын Засгийн газрын ордонд үе үеийн Монгол Улсын Ерөнхий сайдуудын хөрөг дунд  залаатай байх ёстой хүн шүү дээ. Гэтэл 1921 оны Ардын хувьсгалаас өмнө байсан Хятадын эрлийз, Монгол төрөөс урваж, Монгол Улсыг Хятадын муж улс болгож байсан  Шанзав Бадамдоржийн хөргийг М.Энхсайхан орилж чарлаж байгаад Ардчилсан Монгол Улсын Засгийн газрын ордонд залуулсан. Би яагаад  жанжин Д.Сүхбаатарын хөрөг Монгол Улсын Засгийн газрын ордонд Ерөнхий сайдуудын хөрөг дунд  зураг нь залаатай байх ёстой хүн гэж хэлж байгаа вэ гэвэл, Анх Монгол Ардын Нам байгуулагдах үедээ баталсан намын дагаж мөрдөх дүрэм дотор “Дайн байлдаантай цагт жанжин Д.Сүхбаатар Ерөнхий сайдын үүрэг  гүйцэтгэнэ” гэж  маш тодорхой зааж, цаасан дээр бичиж үлдсэн байдаг.

Тэгэхээр анх Хиагт хотыг чөлөөлөх байлдааны үеэс эхлээд Нийслэл хүрээг  чөлөөлөх хүртээх байлдаант үеүдэд Ерөнхий сайдын ажлыг Д.Сүхбаатар хийж байж. Баримт нь ингээд байж байхад  тэр хүний хөргийг яагаад Монгол Улсын Төрийн ордонд, Ерөнхий сайдуудын хөрөг дунд залахгүй байгаа юм бэ. Энэ хүний намтрыг үнэн зөв бичиж гаргах боломжийг яагаад хааж боогоод байна вэ. Одоо Монголын ард түмэн хуурамч түүхээс салж, Монголынхоо түүхийг үнэн зөв бичих, судлах  цаг болсон.

-Ардын хувьсгалыг  Д.Сүхбаатар удирдаагүй юм шүү... тэр үед жаахан хүүхэд байсан, залуу байсан юм чинь яаж удирдах вэ гэхчлэн түүхийг гажуудуулсан зүйлүүд мэр сэр тааралддаг. Бодит баримтыг гаргаж тавих нь л чухал юм даа?

-Монгол Улс харийн их цэргүүдэд эзлэгдсэн бусармаг цаг дор 1921 оны ардын хувьсгалыг Д.Сүхбаатараас өөр удирдах нөхцөл нь бүрдсэн хүн тэр үед байгаагүй. Бодоод ч хувьсгал удирдах нөхцөл нь бүрдээгүй, Данзан, Лосол гээд бусдад нь ч тийм нөхцөл огт бүрдээгүй байсан. Бодоо бол жирийн  лам, сэтгүүлд мэдээ бичдэг байсан. Данзан шилийн сайн эр, наймаачин явсан. Лосол лам байсан... Тэгэхэд Д.Сүхбаатар 10 жил Монголд цэргийн сургуулиар эрдэм боловсрол суралцаж явсан, 1911-1919 онд. Цэргийн сургуулиа төгсөөд Монгол Улсын түүхэнд анхны европ стандарттай вахмистр цолтой офицер болчихсон, Хятадын эсрэг хоёр ч том байлдаанд ороод үзчихсэн байсан. Тодруулбал, өмнө зүгт болон зүүн зүг рүү Хятадаас халдаж ирсэн цэргүүдийг тосон байлдаанд орж, олон цэрэг командалж гавьяа байгуулж өндөр шагналууд хүртэж явсан, өөрөө унаган орос, хятад хэлтэй. сайн боловсролтой хүн байсан. Намайг худал хэллээ гэвэл энд ярьж буй бүгдийг нотлох баримт нь бий. Жанжин Д.Сүхбаатарын хувийн бие хамгаалагч нарын нь нэг болох Хятад хэлний орчуулагчийнх нь дурсамж яриа хүртэл архивт үлдсэн байдаг юм шүү дээ. Хятадын эрлийз тэр орчуулагч “Жанжин надаас илүү  хятад хэлтэй атал хятад гамин цэргүүд, дарга нартай нь ерөөсөө өөрөө  хятад хэлээр ярьдаггүй, надаар дамжуулж харилцдаг байсан” гэсэн дурсамж нь бий.Энэ бол дипломат ёс мэддэг, улс төрийн соёлтой хүний үйлдэл. Д.Сүхбаатар цэрэгт байхдаа жагсаалын дарга хийж байсан Хужирбулангийн цэргийн ангийг аваад үзэхэд тухайн үед тэнд орон нутгаас цэрэг татахад хошуу ноёд нь агсам тавьдаг, хулгай хийдэг, зодоон цохионд гаргуун гээд  хошууныхаа хамгийн болдоггүй нөхдийг л явуулсан байдаг. Тэр олон мянган цэрэг эрсийг  удирдаж, жагсаалын дарга хийж явсан хүн 10 хүрэхгүй хүн цуглуулж дугуйлан удирдахад чадахгүй юм  түүнд үгүй. Дээр нь би бас дахиад хэлэхэд жанжин Д.Сүхбаатар тухайн цагийнхаа маш өндөр боловсролтой хүмүүсийн нэг явсан хүн. Д.Сүхбаатарыг хүүхэд байхаас үсэг бичигт сургаж эрдэм боловсролд хөтөлсөн номын багш нь Ардын хувьсгал ялсны дараа Судар бичгийн хүрээлэн буюу Монголын Шинжлэх ухаан академийг санаачлан байгуулж олон жил удирдсан хүн шүү дээ. Тийм хүний гарын шавь байсан хүнийг боловсролгүй байсан гэж хэлэх боломжгүй. 

-Д.Сүхбаатарын үнэн түүхийг сэргээхийн утга учрыг та ярьж байна. Өнөөгийн нөхцөлд ямар боломж байна вэ?

-Тэгэхээр өнөөдөр янз бүрийн хар санаат олон хүмүүс Монголчуудын “Үндэсний ой санамж”-аас арчих гээд байгаа жанжин Д.Сүхбаатар гэх энэ хүнээс монголчууд бид юу сурах ёстой юм бэ гэдгийг бодох ёстой. Тэр хүнээр дамжуулж үүх түүхээ дархлаажуулах учиртай. Дэлхийн хувьсгалчид, дэлхийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулж ул мөрөө үлдээсэн гайхамшигт хүмүүсийн намтар түүхийг үзэхэд гавьяаных нь ид оргил үе 20-30 насны хооронд байдаг юм билээ. Энэ судлах ёстой асуудал. Ер нь бол бид жанжин Д.Сүхбаатарынхаа музейг байгуулмаар байна. Жанжин Д.Сүхбаатарын дурсгалыг мөнхжүүлэх тухай  Ардын Засгийн газраас хэд хэдэн тогтоол гарсан байдаг. Тэдгээр тогтоолын нэгэнд нэгдүгээрт, Д.Сүхбаатарын төрсөн гэрийнх нь буурь, амьдарч байсан байшинг нь, хоёрдугаарт, энэ хүний хамгийн сүүлд амьдарч байгаад нас барсан хашаа байшинг нь хамгаалалтад авах тухай. Гэтэл одоо нас барсан газар, хашаа байшинг нь хүмүүс мэддэггүй. Амьдарч байсан гэрийнх нь буурь Амгаланд бий. Хүмүүс тэр төрсөн гэрийн нь буурийн газрыг булаацалдаад, хэн нэг нь авчих гээд хэл ам болоод байдаг. Одоо Монгол Ардын Нам нь ядаж энэ хүнийхээ ойг ёс төртэй тэмдэглэж, улс орондоо болон олон улсад зарлаад жанжин Д.Сүхбаатарын тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулмаар байна. Шинэ цагийн эрдэмтэд нь үгээ хэлээсэй. Одоо бол олон жил яригдсан МАН-ын дарангуйллын хүлээс, баглаанаас салж, Д.Сүхбаатарыг нэг бол магтах гээд, нөгөө бол муулах гэдгээ больж, бодит үнэнийг гаргаж тавьж, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлээсэй. Түүнээс биш МАН-ын юм уу, АН-ын захиалгаар эрдэмтэн нэр зүүж, элдэв нэр цол авч, энд тэнд улс төрийн далд зорилоготой илтгэл тавьдаг хүмүүсийг авч ирж жанжин Сүхбаатарын тухай яриулах бус, уг эрдэм шинжилгээний хуралд оролцох гэсэн бүх хүнийг оролцуулж байгаад яриа маргаан өрнөсөн эрдэм шинжилгээний хурал хийлгэвэл сайн байна. МАН өнөөдөр төрийн эрхийг барьж байна шүү дээ. Намын дарга нь Ерөнхий сайд хийгээд л сууж байна даг.

-Ер нь бол Монголын төр жолоо­догчоо мартсан байна шүү дээ. Шахаж шаардвал яасан юм бэ?

-Энэ тухай би холбогдох олон л газар хандан ярьж хэлээд явж байгаа. Ингээд ярихаар шаварт ойчсон шарын эзэн хүчтэй гэгчээр У.Хүрэлсүх л “Жанжин Д.Сүхбаатарын тухай номыг чинь хэвлэхэд би өөрийн боломжоороо туслая” гэсэн. Бусад нь, тэр бүү хэл Сүхбаатар аймгаас УИХ-д сууж буй гишүүд хүртэл жанжин Д.Сүхбаатар гэхээс татгалзаад давхиад байна шүү дээ.

-Д.Сүхбаатар бол Бүх цэргийн жанжин байсан хүн. Та түрүүнд Ерөнхий сайд байсан гэж баримт сөхсөн. Тэгэхээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд У.Хүрэлсүх хөдлөх л ёстой шүү дээ. Бас Ерөнхий сайд ч юм хэлэх л учиртай?

-Өнөөдөр БХЯ нь жанжин Д.Сүхбаатарынхаа ойг тэмдэг­лэхгүй бол яаж оршин тогтнох вэ. Өнөөгийн БХЯ, Монголын армийг үндэслэн байгуулсан хүн нь Д.Сүхбаатар шүү дээ. Цэргийн их сургууль энэ хүний нэрэмжит гэж явдаг. Д.Сүхбаатар өөрөө цэргийн эрдэмд гарамгай байсан. Оюутнууд, сонсогчдын дунд Д.Сүхбаатарын нэрэмжит тэмцээн, урал­даан зохиож байх ёстой атал тийм юм алга.Энэ арай дэндүү шүү.

-Д.Сүхбаатарын намтар судлалыг ярихаар зовлонтой юм гарч ирдэг гэж та хэлсэн. Тэрийгээ дэлгэрүүлнэ үү?

-Зовлонтой юм нь жанжны намтрыг ярихаар монголчууд дотроо баруун, зүүн аймгаараа хагарах гээд байдаг. Бас буриад, халхаараа муудалцах гэдэг. Элбэгдорж Ренчиног шүүмжлэхээр буриадууд гомддог. Гэтэл Д.Сүхбаатар 1921 онд шинэ Монгол Улсаа эмхлэн байгуулахдаа буриад, халх гэж ялгаагүй. Монгол гэдэг улсыг байгуулна гэж явсан болохоос биш, чи дөрвөд, чи халх гээгүй. Тэгэхээр бид их удирдагчийнхаа оюун санааг сэргээж, шинэ үеийнхний ой тойнд зөв дагаж дууриах үнэн дүрээр нь суулгах ёстой.

Сүхбаатар аймагт гэхэд би хэдэн жилийн өмнө жанжин Д.Сүхбаатарын тухай  жүжиг тавья гэж очтол Ардчилсан намын удирдлагууд нь саад хийгээд тавиулаагүй. Яагаад гэвэл Д.Сүхбаатар жанжин нь Ардчилсан намд харш юм байлгүй, Гэтэл энэ аймгийн ард түмэнд бол жанжин Д.Сүхбаатар нь ямар ч намд  хамаагүй, бахархах хүн нь байхгүй юу. Өнөөдөр Монгол Улсад түүхт хүний нэрээр нэрлэгдсэн ганцхан аймаг бий, тэр нь Сүхбаатар аймаг. Хүний нэрээр нэрлэгдсэн нэг хот байгаа нь Чойбалсан хот. Сүүлд Чингис хот гэж бий болсон. Гэтэл уг нь монголчууд тэр хотыг маш эртнээс “Өндөрхаан” гэж их хааныхаа нэрээр нэрлэж ирсэн буй. Мөн жанжин Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн өөр хэдэн сум бий. Монгол Улсын хэмжээнд жанжин Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн хэдэн сумаас өөр хүний нэрээр нэрлэгдсэн сум бас байхгүй. Тэгэхээр түүхт жанжныхаа намтарыг бид үнэн зөв болгож, хойч үед уламжлуулах асуудал үнэхээр үгүйлэгдэж байна.

-Таны аав Банзрагч гуай бол Д.Сүхбаатар жанжны цусан төрлийн хүн, намтрыг нь хамгийн ойрын эх сурвалжаас судалсан юм байна лээ. Тэрнээс хойш  жанжны намтар судлалыг ямар хүмүүс үүрч өнөө үед  ирсэн бэ?

-1923 онд тогтоол гарч хамгийн анх Д.Сүхбаатарын намтрыг бичсэн хүн бол түүний төрсан ах Мулз хочит Дэндэв гэж лам байсан. Дараа нь Жамъян гүн Д.Сүхбаатарын намтрыг бичсэн. Тэр үед Балингийн Цэрэндорж Ерөнхий сайд байсан учраас Д.Сүхбаатарын намтрыг гутаах оролдлогууд хийж, жанжны намтар түүх бичихийг нь  хориглож, бичсэн  хүмүүсийг нь Улаанбаатар хотоос, заримыг нь Монгол нутгаас нь хөөж зайлуулж байсан. Тэгээд Д.Сүхбаатар мөрийтэй тоглоомчин, архичин байсан, Хятад пүүсүүдэд өр тавьж байсан гэх мэт зүйл зохиолгож тараасан. Хожим 1940-өөд оны үед Д.Сүхбаатарын нэг намтрыг төвөдийн хурлийз хүн бичсэн нэр зүүсэн. Гэхдээ энэ нь бөөн залилан, луйвар байсан. Учир нь анх Дашдоржийн Нацагдорж гэж шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, боржигон, тайж угсаатай хүн Д.Сүхбаатарын намтрыг бичсэн байх. Д.Нацагдорж бол жанжин Д.Сүхбаатарын хажууд ажиллаж байсан, сайн мэдэх хүний нэг. Түүнийг жанжны намтрыг бичиж байх үед буюу  1930-аад онд Засгийн газраас туслахаар нь мөн Нацагдорж  нэртэй нэг залууг томилсон байдаг. Дашдоржийн Нацагдорж удалгүй нас барсан. Түүний дараа туслах Нацагдорж нь Дашдоржийн Нацагдоржийн бичиж байсан жанжны намтрыг авч Нацагдорж гэсэн нэрээр “Д.Сүхбаатарын намтар” гэсэн жижигхэн өгүүлэл болгон тэр үеийн сэтгүүлд хэвлүүлсэн буй. Нацагдорж гээд хэвлүүлсэн болохоор хүмүүс түүнтэй заргалдахгүй. Энэ зүйлдээ овгийн эхний үсгээ тавиагүй. Учир нь төвөдийн эрлийз хүн л дээ, тэр. Тэгээд тэр бичвэр нь өндөр авангуут өөрийн зохиосон бүтээл мэт авирлаж түүгээрээ Монгол Улсын, тэр үедээ бол Төрийн шагнал гэж болох өндөр шагналыг хүртэж мандсан байдаг. Гэхдээ тэр төвөд угшилтай нөхөр ахиж жанжны намтар судлалаар өөр юу ч хийгээгүй. 1940-өөд оны сүүлчээр Х.Чойбалсан бурхан болохынхоо өмнө “Би Д.Сүхбаатарын намтрыг бичих гэж их олон жил оролдлоо. Гэтэл архивт байсан тэр хүний намтар түүхтэй холбоотой материалууд бүгд алга болчихсон байна” гэж хэлсэн байдаг. Ингэж хэлсэн  баримт нь  бий. Жанжин Д.Сүхбаатарын намтар судлалаар 1940 оноос анх шинээр чадалтай монгол эрдэмтэн судлаачид гарч ирсэн, Хөдөөгийн Пэрлээ, Халх товчооны Гонгор гээд. Л.Түдэв гуай хүртэл Д.Сүхбаатарын намтарчилсан роман “Алтан гадас чигийг заана” гэж том бүтээлийг орос хэл дээр хэвлүүлж байсан. Гэтэл 1960-аад оноос Д.Сүхбаатарын намтар судлалын талаар МАХН тусгай тогтоол гаргаж, хэдэн хүнийг нэрлээд “Энэ хүмүүс Д.Сүхбаатарын намтар судлалаар ажиллана. Өөр хүн ажиллаж болохгүй” гэсэн. Намын Төв хороо нь Д.Сүхбаатарын намтрыг судална гэж томилсон өндөр хангамжтай, цалинтай хэсэг хүн “Д.Сүхбаатарын намтар” гэж өөрсдийн бичсэн ганц номоо 1990 он хүртэл дахин давтан хэвлүүлсээр ирсэн. 1990 оноос хойш  үнэн худлыг мэдэхгүй, ямартай ч Баабарын нийтлэлд “Д.Сүхбаатарын намтрыг бичиж байсан Бат-Очир доктор өөрөө Баабарт жанжин Сүхбаатарын намтрыг хэрхэн мушгин худал бичиж байсан арга залиа  тайлбарлаж өгч байсан” гэсэн байдаг. Маш муухай байгаа биз. Ичих нүүргүй тэр хүмүүс жанжин Д.Сүхбаатарыг ингэж мөнгө олох хэрэгсэл болгож ирсэн. Мөн өөрийгөө жанжин Д.Сүхбаатарын хамаатан гэж хэлээд гадаад дотоодын их дээд сургууль соёлд явсан хүн ч зөндөө. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хэсэг хүн “Д.Сүхбаатар сан” гэж байгуулаад баахан хандив цуглуулж, мөнгө босгож өөрсдийн амьдрал ахуйг өөд нь татаад тарж явсан. Сүүлд Ардчилсан нам нь эрх барихдаа  Д.Сүхбаатарын байгуулсан гавьяаг үгүйсгэж, нэрэмжит талбайнх нь нэрийг өөрчилж хэсэг явсан. Тэр нь шүүхээр шийдэгдэж, буцаагаад уг талбайг жанжин Д.Сүхбаатарын нэрээр нэрлэсэн. Энэ мэт жанжин Д.Сүхбаатарыг мартагнуулах ажиллагаа маш олон удаа давтагдаж ирлээ.

Д.Сүхбаатарын намтар судлалаар ажиллаж байсан маш олон эрдэмтэн хүмүүс хэлмэгдсэн. Д.Сүхбаатарын нэрээр хоол олж идэж байсан хүмүүс 1990 оноос хойш бүгд нөгөө жанжин Д.Сүхбаатарынхаа эсрэг явсан. О.Пүрэв мэтийн хүмүүс “Д.Сүхбаатар өвөрмонголоос орж ирсэн хүн” гэж солиороод л...Бат-Очир нь Д.Сүхбаатар буриад гэж бураад эхэлсэн. О.Пүрэв гуай өөрөө баруун аймгийн хүн. Харин О.Пүрэв гуайн бичсэн нэг л юманд нь би баярладаг. О.Пүрэв гуай “Жанжин Д.Сүхбаатарын хамаатан Банзрагч гэдэг хүний Д.Сүхбаатартай холбоотой нэгэн чухал баримт, түүхийн архивын тийм фондын төд дэх хавтсанд байгаа” гэж надад хэлж өгч байсан. Харамсалтай нь тэр хавтас нь байсан, доторх баримт нь байгаагүй” гэж манай аавын тухай нэг дурсамждаа бичсэн байдаг. Гэхдээ 1990 оноос хойш  тэр хүн Д.Сүхбаатарыг буриад гээд л, өвөрмонгол гээд яриад явсан, тэрэнд нь би харамсдаг. Харин чи түрүүн  О.Пүрэв гуайгаас ярилцлага авахад “Д.Сүхбаатарыг өвөрмонгол, урдаас ирсэн, буриад, хамниган гэж хэлүүлэх гэж гуйж ирдэг, мөнгө төгрөг амладаг хүмүүс байдаг”  гэж хэлсэн тухай дурдлаа. Ингэж хэлж байсан бол баярлах байна. Тэгээд ч би түрүүнд хэлсэн, өмнө зүгээс ирсэн хүн гэдгийг монголчууд хятад хүн л гэж ойлгодог. Түүнээс биш монгол хүн гэж хэзээ ч ойлгохгүй. Энэ гунигтай шүү.

-Тэгвэл Д.Сүхбаатарын өвөг дээдсийн түүхийг судалсан хүн хэр олон бол?

-Жанжин Д.Сүхбаатарын өвөг дээдсийн тухайд бол манай ааваас өөр тэр талаар гүнзгий судалсан хүн байхгүй. Манай аав өөрөө “Цагаан дээлт”  Дамдины төрсөн эгч Тамжавын ганц хүүгийнх нь хүүхэд. Аав минь 1950 оны сүүлээс эхлэн нэгэн насаараа “Сүхбаатарын зам” сонинд ажилласан, тэр үедээ жанжин Сүхбаатарын  өвгөд дээдсийн тухай, тэдний амьдарч байсан нутаг ус, тэмцэл бүхнийг судалж тогтоон бичиж заримыг нь сонинд нийтлүүлсэн байдаг. Гэхдээ аавын минь бичсэн жанжин Д.Сүхбаатарын өвөг дээдсийн намтар түүхийг өгүүлсэн “Харанхуйд цахисан хэт” түүхэн баримтат романыг МЗЭ-ийн хороо, хэвлэл, утга зохиолыг хянах газар гурван удаа хурааж авч, хэвлэхэд нь хориг тавьж байсан. Хамгийн сүүлд 2000 оны эхээр цагдаа, прокурорын зөвшөөрөлтэй гэсэн нэрээр миний гэрээс уг зохиолын хадгалагдаж үлдсэн байсан гар бичмэлийг хурааж аваад би одоо болтол буцаан олж авч чадаагүй байна. 1970-аад оны сүүлээр манай аав Сүхбаатар аймгийн Соёлын ордонд хэд хэдэн жүжиг тавиад, тэр дотроо  Д.Сүхбаатарын өвөг эцэг Төгөөгийн тухай “Галаар өргөсөн тангараг” жүжиг тавих гэтэл НамынТөв Хорооны Д.Сүхбаатар судлалын хэлтсийнхэн хориг тавьж, зохиолыг нь хураагаад авчихсан. “Гар бичмэл” нь надад бий. Би бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, тэр нутгийн хүн. Одоо Улаанбаатарт түр оршин суугч гэж явдаг.

Түүнтэй адил Цагаан дээлт Дамдин гэдэг хүн Нийслэл хүрээнд ирж түр оршин сууснаас биш Ёст бэйсийн хошууны данснаас хасагдаж, хүрээнд данстай болчихсон юм биш. Д.Сүхбаатар мөн адил. Тэгэхээр жанжин Д.Сүхбаатарыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн гэдгийг үгүйсгэх боломжгүй. Тэгээд ч энэ жил тэр хүний 130 жилийн ойн үе дуусаагүй байна, 2023 ондоо багтаад Сүхбаатар аймаг нь, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нь, Сүхбаатар сумын Засаг дарга, ИТХ-ынхан ядаж жанжин Д.Сүхбаатартай холбоотой номыг нь хэвлүүлэхэд бага ч гэсэн сэтгэл гаргах болов уу гэж бодож байгаагаа энэ ярилцлагаар дамжуулан  уламжилъя. Тэр хүнтэй холбоотой хэн бүхэн энэ ярилцлагыг харах буй за. Жишээлбэл, Тагнуулын ерөнхий  газрыг анх байгуулсан хүн гэхэд л Д.Сүхбаатар шүү дээ. Гэтэл үүнийг нуудаг. 1921 онд Ардын журамт цэргийг байгуулахдаа Д.Сүхбаатар хамгийн анх цэргийн тагнуулын албыг байгуулсан юм шүү дээ. Ингээд яриад байвал түүний байгуулсан байгууллага, газар маш олон.

Судлаачдын гаргасан  баримтаар жанжин Д.Сүхбаатар Монгол Улсаа хамгаалах гэж харийн их цэргүүдийн эсрэг хийсэн 100 гаруй тулааныг удирдсан. Түүхэн баримтаар бол жанжин Д.Сүхбаатар Монгол Төрийн хошой баатар цолтой хүн. Гэтэл одоо бид ганцхан Ардын Засгийн үед авсан Зоригт баатар цолыг нь л мэддэг. Нөгөө цолыг нь үгүйсгэдэг. Д.Сүхбаатарын оролцсон Зүүн замын байлдаанд Хатанбаатар Магсаржав оролцоогүй, гэтэл Ардын нам түүхийг өөрчилж, зүүн замын байлдааныг Магсаржав удирдсан гэж худал бичиж түүх гуйвуулсан. Яагаад гэвэл зүүн замын байлдааныг Түрэмгий баатар цолтой, хожгор хочтой  Баяр гүн удирдсан. Дараа нь тэр хүн Барон Унгерны цэрэгт орж, эргээд 1921 онд Д.Сүхбаатарынхаа эсрэг байлдаж байгаад Хиагтад амь үрэгдсэн. Зүүн замын байлдааныг Баяр гүн удирдсан гэж ярих гэхээр болохгүй болохоор нь Хатанбаатар Магсаржав зүүн замын байлдааныг удирдсан гээд худал зохиогоод явчихсан. Түүх үнэнээрээ байх учиртай. Архивт байгаа  Д.Сүхбаатарын намтрын 70 хувь нь ил гараагүй. Одоо жанжин Д.Сүхбаатарын намтар судлалаар нь тийм эрдэмтэн байгаа гэх юмгүй боллоо, энэ маш харамсалтай. Сонирхогчид бол байна. Тэгээд ч энэ цаг дор монголчууд жанжин Д.Сүхбаатараа буриад, хамниган болгож бичих хэрэггүй л дээ. Түүх хэзээ ч өөрчлөгддөггүй юм шүү дээ. Түүхийг яаж ч худал бичсэн баригддаг, түүх эргээд үнэн зөв сэргэдэг жамтай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
465465(122.201.23.44) 2024 оны 01 сарын 19

энэ тэнэг өвгөний яриагаар бол Буриад бол монгол биш юм бх. Ринчэн доктор монгол хүн биш юм бх тэнэг хулгайч вэ долир нүдэлчээд

0  |  0
бүү чамлаа, их зүйл (66.181.183.236) 2023 оны 12 сарын 06

сүхбаатарыг алдаошуулсан хэд хэдэн чухал зүйл бий. Энэ бол хэзээ ч үл балрах дурсгал. тухайлбал Жанжны талбай, жанжны хөшөө, аймаг сумдын нэрэмжит өргөмжлөлүүд, тарийн ордон дахь жанжны танхим, жанжны хөрөг зургууд, хөдөлмөрийн баатарт өгдөг Сүхбаатарын одон, мөн зүгээр энгийн хүмүүст олгодог Сүхбаатарын одон... гэх мэт. Харин тэр ерөнхий сайд гэдгийг бодох л асуудал. Сүхбаатарын мэндэлсэн өдөр амралтын өдөр болоход ч гэмгүй илүүдэхгүй зүйл. Сүхбаатар гэдэг нэг сайхан кино хийх хэрэгтэйдээ. За Баабар хужаа очирбат мэт нь үнэхээр худал туйлшрагчид шүүдээ. тэний юу гэж хуцах нь хамаагүй.

4  |  0
Зочин(103.212.118.108) 2023 оны 10 сарын 31

Сүхбаатарын намтрыг яриулчих хүн Монголоос Энхбатаас өөр олдсонгүй юү? Дампуурна дампуурга нь гэхэд дампуурах ч гэж танайх. Даанч дээ.

3  |  1
Top