Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ баг “Ханжоу 2022” Азийн наадмыг зорилоо

2023 оны 09 сарын 19

"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд ур чадвараа сорих манай хөлбөмбөг, волейболын шигшээ баг есдүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын Ханжоу хотыг зорилоо.

Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны багуудтай оноолт таарсан бол волейболын эрэгтэй шигшээ “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөнө.

Тоглолтын хуваарь /хөлбөмбөг/:

-09-р сарын 19-ний 16:00 цагтМонгол - Вьетнам

-09-р сарын 21-ний 16:00 цагтМонгол - Саудын Араб

-09-р сарын 24-ний 19:30 цагт

Монгол - ИранТоглолтын хуваарь /Волейбол/:

-09-р сарын 19-ний 14:30 цагтМонгол - Пакистан

-09-р сарын 21-ний 19:00 цагтМонгол - Хятадын Тайпей

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top