АНУ-ын сургуулиудад буудалцаан гарсан тохиолдол дээд хэмжээнд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

АНУ-ын сургуулиудад 2021-2022 оны хичээлийн жилд буудалцаан гарсан тохиолдол 188-д хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн их үзүүлэлт. Өмнө нь нэг хичээлийн жилд хамгийн их буудалцан гарсан тохиолдол 93 бүртгэгдэж байжээ.

Тус улсад сургуульд гарсан буудалцаан гэж аливаа шалтгаанаар сургуулийн нутаг дэвсгэрт сум орсон тохиолдлыг нэрлэдэг байна. Үүнд сургуулийн сурагчид ковидын хөл хорионд байсан үеийг ч хамруулсан байна. Наймдугаар сарын 26-нд Бостон дахь Карибын соёлын арга хэмжээний үеэр гарсан буудалцааны улмаас дор хаяж долоон хүн шархаджээ.

Өнгөрсөн тавдугаар сард Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Карин Жан-Пьер 2023 он гарснаас хойш АНУ-д олон нийт рүү гал нээсэн 200 гаруй хэрэг гарчээ. Нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл “тахал” болсон гэж мэдэгдэн, Конгресст хандан галт зэвсгийн тухай хуулийг эргэн харахыг уриалж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.104.137.33) 2023 оны 09 сарын 17

Xuuxduud ni bie bienee buudaj baidag aimshgiin oron baina daa Muruudliin Amerik oron bish uxliin Amerik oron baina daa

3  |  0
Top