Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ЗОДОГ ТАЙЛАХ ёслол товложээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28



Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадамд дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хүрэлцэн очиж, наадамчин олонд бөхийн тайлбар хийж, хууч яриа өрнүүлж явааг та бид харж байна. 

Тэгвэл цагийг эзэлсэн их аварга өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойгоор зодог тайлах шийдвэр гаргажээ.   

Б.Бат-Эрдэнэ аварга бол Улсын их баяр наадамд 11 удаа түрүүлэхдээ сүүлийн найман удаад нь дараалан түрүүлсэн гайхамшигтай амжилтын эзэн. Мөн 1990 онд Хэнтийн хөдөө аралд болсон "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойд 10 даван түрүүлж, Дархан аварга цол хүртсэн нэг биш хоёр гурван үеийг эзлэн төрсөн их аварга юм.

Тэрбээр Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлж, мөнхийн гэж хэлж болох аугаа амжилтыг тогтоожээ.
 


Сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга, Самбо бөхийн Дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн Азийн наадмын мөнгөн медальт, улсын 12 удаагийн аварга тамирчин билээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dee(122.201.22.210) 2024 оны 02 сарын 09

Бөх хүн улс төрд хийх ажил байна уу?!

1  |  0
Зочин(103.229.122.146) 2024 оны 02 сарын 09

Оюу Толгой гэж зүтгэсээр байгаад Рио Тинтогоос багагүй авилгал аваад ус балгасан юм шиг болсон хүн дээ. Бас нэг авилгалч, гэхдээ маш зальжин, хашир бурхи даа...

1  |  0
Зочин(64.119.20.164) 2023 оны 07 сарын 28

Бас улстөрөөс ч зодог тайлах хэрэгтэй шүү, одоо энэ тэнэг бөхийн хэрэг юу байх вэ

1  |  1
Зочин(66.181.161.234) 2024 оны 02 сарын 09

Араасаа бөхгүй булган сүүлгүй амиа хичээсэн хувалз шиг хүндээ

1  |  0
Top