Хоошёорюү Эзэн хааны цом гардаж, озэки цолны болзлоо хангалаа

2023 оны 07 сарын 23

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн долдугаар сарын 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд боллоо.

Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардснаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 (10-5, 11-4, 12-3) болж мэргэжлийн сүмогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлэв.

68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү сүүлийн өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхогийн шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог туршлага заан үватэнагэ мэхээр өвдөг шороодуулсан. Улмаар нэмэлт барилдаанд

маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч боллоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top