Дундговийн Хулд суманд 3,9 магнитудын газар хөдлөлт боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 11

Дундговь аймгийн Хулд сумын төвөөс баруун хойд зүгт  4 километрийн зайд  долдугаар сарын 11-ний өдрийн 10:58:44 цагт 3,9 магнитудын газар хөдлөлт болжээ. 

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.14 105.47 - 10 километр гүнд

Тодотгоход, манай орны нутаг дэвсгэр Төв азийн эх газрын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлийн 10 жилд 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top