Саудын Араб дахь АНУ-ын Консулын газар руу халджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Саудын Арабын Жедда хот дахь АНУ-ын Консулын газар руу буутай этгээд халдаж, хамгаалагч нь амиа алдсан байна.

Консулын газрын хамгаалагч буудалцааны үеэр авсан шархнаасаа болж нас барсан талаар SPA агентлаг мэдээлжээ. Саудын Арабын хүчний байгууллагынхан Консулын газар руу халдсан зэвсэгтэй этгээдийг саатуулсан байна.

Америкийн Консулын газрын гадаа автомашин зогсож, буутай эрэгтэй бууж иржээ. Цагдаагийнхан түүнтэй буудалцаж, баривчилсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top