МХБХ | Авлигатай тэмцэх газартай санамж бичгийн хүрээнд ажиллаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ Авлигатай тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд ажиллаж байна. МХБХ Авлигатай тэмцэх газартай өнгөрсөн онд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ.

Тус санамж бичгийн хүрээнд талууд тоглолт наймаалцах, мөрий тавих, авлига, ашиг сонирхлын зөрчил зэрэг хууль бус, шударга бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран хөлбөмбөгийн бүхий л оролцогч талуудад зохион байгуулах тал дээр хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top