Н.Энхболд: Одоогоор 76 тойргоо хэвээр байлгах ойлголцолд хүрсэн

2023 оны 05 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн шаардлагаар хийж байгаа гэж ойлгож байгаа. Шинэчлэлийн гол утга учир нь 50:50 гэж ойлгоод байгаа.

Бид хамгийн гол нь тойргийн харьяаллаас, мөнгөний харьяаллаас, хэн нэгэн хувь гишүүний харьяаллаас гарах шүү дээ. Ингэж байж шинэчлэл рүү гээ орно шүү дээ бид. Тэгэхээр тойргоос хамааралгүйгээр улс орон ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан 50:50 байх нь зүйтэй гэж би үзээд байгаа юм. Буцаад 70-даа баригдаад 50 хүн нэмчихье, яах вэ дээ гэсэн байдлаар орж ирээд байна. Урьдын 2019 оных дээр бас ийм дутуу шинэчлэл хийсэн. Тийм болохоор шинэчлэл хийвэл хийсэн шиг хиймээр байна. Тогтолцоо, харьцаа дээр хариулт өгөөч.

Ажлын хэсэг | Нямаагийн Энхболд: Томоор нь хэлбэл би хувь гишүүний хувьд шинэчлэл хийвэл хийсэн шиг хиймээр байна гэдэгтэй санал нэг байгаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээс өмнө гишүүд орон нутгаар яваад, иргэдээс авсан санал судалгаанд тодорхойлсон байр сууриудыг хараад үзэхэд 152 гэдэг тоо өндөр байна гэдгийг олонх нь хэлсэн байсан. Урьдчилж ирсэн зүйлийг харахад УИХ-ын гишүүдийн тоог нэмж болох юм, гэхдээ 152 их байна. Холимог тогтолцоог дэмжинэ гэсэн саналууд давамгайлж байгаа. Нам, бүлгүүдээрээ ярилцаад 152 гэдэг тоог бууруулахад хүрсэн. Одоогийн байгаа газар нутаг, хүн амын төвлөрлийг бодолцсон 76 тойргоо хэвээр байлгах ойлголцолд хүрсэн. УИХ-ын гишүүдийн тоог дунджаар 126 байна. Зөвхөн Ардчилсан намын саналаар авсан тооцоо биш.

Орон нутаг, бусад тайлангуудаас харахад мажоритар тогтолцоогоор тойргоо төлөөлж сонгогдох гишүүдийн тоо илүү байх ёстой гэсэн саналууд давамгайлсан. Тиймээс 76-аа хадгалж үлдээд, 60:39,5 гэсэн тоо гарч ирж байгаа.

Энэ бол өнөөдрийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хүртэлх хугацаанд зөвшилцөж, ойлголцсон зүйл. Цаана нь гуравдугаар хэлэлцүүлэг гэж бий. Бид дахин 7 хоног тойргуудаар ажиллана. Зөвшилцөнө.

Үндсэндээ бид Үндсэн хуулийн өөрчлөлт дээр тоо, харьцаа гэсэн хоёрхон л асуудал ярьж байгаа. Тэнд өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар иймэрхүү түвшинд хүрээд байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.89) 2023 оны 05 сарын 21

Эсэргүүцэж байна ман дөргүй бух шиг зүтгээд байхынмаа ард түмнээ доромжилж ханахгүй нөхөдүүд вэ

0  |  0
Зангараг(204.111.170.39) 2023 оны 05 сарын 21

Новшнуудыг бүгдий нь хог руу хаях цаг болсон бна.

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(202.21.108.12) 2023 оны 05 сарын 19

76 гишүүн, 76 тойрог гүйцээ.

0  |  0
сонгогч(202.9.46.14) 2023 оны 05 сарын 19

NO 76 50=126.... YES 76-50=26 МОНГОЛ УЛС 1 Л ТОЙРОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЮУН 76 ТОЙРОГ ВЭ?

0  |  0
Top