Ж.Бат-Эрдэнэ: Тогтолцоогоо өөрчлөхгүй бол ямар ч хүн сонгогдсон муу муухай руу орж байна

2023 оны 05 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл анх орж ирэхдээ 76 пропорциональ, 26 нь мажоритар, нэг танхимтай байхаар орж ирсэн. УИХ-ын гишүүд бүгд орон нутгаар явлаа, намын бүлгүүд хурлаа хийсэн.

Ард иргэдтэй тоо болон мажоритар, пропорциональ гэсэн системийн талаар нэлээд ярилаа. Ард иргэдийн хувьд 156 гэдэг үнэхээр том тоо гэж үндсэндээ тоон дээр эсрэг байгаа. Ер нь бол 108, дээд тал нь 120 хүртэл байх нь зүйтэй гэдэг санал иргэдээс орж ирж байна.

Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа билээ! Бид 1992 онд Үндсэн хуулиа баталсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш үндсэндээ 31 жилийн нүүр үзээд байна.

Энэ хугацаанд бид яаж улс төрийн нөхцөл байдлыг авч явсан билээ! Ард түмэн үүнийг л асууж байгаа. Өчнөөн олон хулгайч төрлөө гэж байна. Өчнөөн олон луйвар төрлөө гэж байгаа. Энэ бол тойрог бүр дээр яригдаж байгаа үг. Тэгэхээр ийм хэмжээнд бид улс орныг авч явжээ.

Ардын нам, Ардчилсан нам гэж ээлжил, хамтарч ч явлаа. Энэ 31 жилийн хугацаанд өөрчлөгдсөн зүйлгүй байна. Өнгөрсөн 2022 оны сүүлээр, 10, 11 дүгээр сард жагсаал цуглаанууд болсон. Бас цөөнгүй асуудлууд орж ирсэн. Нүүрстэй холбоотой асуудлууд, Хөгжлийн банктай холбоотой асуудлууд байна. Өнөөдөр ч энэ асуудал дуусаагүй явж байгаа. Энэ болгон дээр ард түмний дургүйцэл, эгдүүцэл хүрээд байна. Тийм ч болохоор жагсаал, цуглаанууд гарч ирж байна. Жагсаал, цуглаан хийж байгаа залуучуудтай уулзаж үзсэн. Юу хүсээд байна вэ гэхээр шударга ёсыг л хүсэж байна.

Энэ саарал байшинд сууж байгаа 76 гишүүний үнэлгээ үнэндээ унасан. Ёстой газар унана гэдэг болсон. Энэ юунаас шалтгаалаад байна вэ гэхээр бидний тогтолцоонд байгаа шүү.

Ямар ч хүн УИХ-д сонгогдсон буцаад энэ тогтолцоо дээр руу орж ирдэг. Намын даргатайгаа холбоотой болдог, нам дотроо хуйвалддаг, аливаа зүйл дээр нам цаашаа харж бөөгнөрч хуйвалдаад, хууль бус зүйлийг хийдэг. Улаан нам, цэнхэр нам, ногоон нам үл хамаараад энэ тогтолцоо чинь өөрөө болохгүй байна гэдгийг ард иргэд чинь хараад байгаа.

Ямар ч хүн намын босгыг алхаад орж ирсэн, буцаад муу муухай зүйл рүү холбогддог нөхцөл байдал руу бид орчхоод байгаа. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тэгэхээр ард иргэдтэй ярилцаж байгаад пропорциональ буюу бидний ярьж заншсан холимог тогтолцоонд нэлээд итгэл үзүүлээд байгаа юм. Яагаад гэхээр энэ холимог тогтолцоогоор нэгдүгээрт энэ танхимд олон намын төлөөлөл бий болж ирнэ. Манай, танай нам гэхээргүй том хяналт бий болно” гэв.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүнээ(150.129.141.148) 2023 оны 05 сарын 22

Ооооооо агаааа сахал чинь хатгаааааад бнааааа оооооооо

0  |  0
hudal(202.126.89.207) 2023 оны 05 сарын 22

sain huniig er songodoggui yuma

0  |  0
ард(103.242.47.230) 2023 оны 05 сарын 22

Гишүүдийн тоо нэмэн яахав хамгийн гол нь намаас сонгогдоно гэдгийн болчихмоор байна

0  |  0
Зөв (202.179.26.203) 2023 оны 05 сарын 22

Монгол улсыг Монгол хүн Монгол төр барих хаадын ухаанаар удирдах цаг болсон.

1  |  0
ih(66.181.184.72) 2023 оны 05 сарын 21

odoo bur jadambiin enhbuyan gej bas baidima jinehn ah duun chini omnos bur ichilee.

0  |  0
ih hurald(66.181.184.72) 2023 оны 05 сарын 21

jadambin enhbayar gej ah biluu.

0  |  0
adila(66.181.184.72) 2023 оны 05 сарын 21

ene shororngin reket bailaa. bas 4 sar abrants uagl agrlaa. oboo tom od shureed.

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
zochin(192.82.85.29) 2023 оны 05 сарын 19

haan bankini huuhen enhtuya nohor.yagab nogo negertei geree higel sur bologui yu daa

0  |  0
Мөнх(64.119.27.87) 2023 оны 05 сарын 23

Их хуралд олон намын төлөөлөлтэй болох хэрэгтэй гээд байх юм. Энэ бол худлаа хошгоруулалт. Сонгуульд жижигийн жижиг намаас төлөөлөгч орлоо гээд ямар өөрчлөлт гарах билээ. Дэмий, худлаа үг хэлсэн, саналын ямар ч нөлөөгүй байх болно. Үнэхээр оруулъя гэж бодож байгаа бол зүгээр л тойрог өгчих нь амар хялбар юм биш үү.

0  |  1
Top