Украин улс ОХУ-ын нутаг дэвсгэр рүү довтлохгүй гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Германд айлчлах үеэрээ “Украин улс Оросын нутаг дэвсгэр рүү довтлохгүй” гэж мэдэгдлээ.

Тэрбээр Пентагоны нууц баримт бичгүүд задарсантай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ийнхүү хэлсэн байна. Уг задарсан баримт бичгүүдийн талаар “Украины Ерөнхийлөгч ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэр рүү довтлох, Оросоос Унгар руу дамжсан “Дружба” газрын тосны хоолойг дэлбэлэх төлөвлөгөөтэй байсан” гэх мэтээр хэвлэлүүд мэдээлсэн билээ. 

Володимир Зеленський “Бидэнд ОХУ-ын нутаг дэвсгэр рүү довтлох цаг хугацаа, хүч чадал байхгүй. Бид хууль бусаар булаалгасан бүх газар нутгаа эргүүлж авахын тулд сөрөг довтолгоонд бэлтгэж байгаа” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top