
Энэ сарын 1-нд Узбекистанд эхэлсэн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөх дөхлөө.
Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд явагдаж, финалын тулаанууд 13, 14-нд болно.


Манай хоёр боксчин медалийн төлөө тулалдаж, хоёулаа ялалт байгуулж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн.

67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3, Венесуэлийн Кристиан Паласиог ялсан.






Өнөөдөр мөнгөн медалийн төлөө Узбекистаны Asadkhuja Muydinkhujaev-тай өрсөлдөнө.


63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан.
.jpg)





Манай тамирчин өнөөдөр мөнгөн медалийн төлөө Тажикстаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой 12-нд тулалдах болно.







Сэтгэгдэл ( 0 )